Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Тендерийн хуулийн шинэчилсэн найруулгийн төслийн хэлэлцүүлэг Өмнөговь аймагт боллоо

Timesmn@gmail.com
2025/03/26

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод боллоо. УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан тус хуулийн ажлын хэсгийн гишүүд Өмнөговь аймгийн төр, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй шинэчилсэн хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг уулзалтыг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүүн, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат болон хуулийн төслийн ажлын алба, нарийн бичгийн дарга, 20 минутын хот Үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Оюундарь, Төрийн худалдан авах газрын дарга Ц.Батзул нар багтсан байна.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх “Төрийн худалдан авах ажиллагааны хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд олон жил болсон бөгөөд энэхүү хуулийн шинэчлэлтийг парламент, засгийн газар хамтран хийх болсон нь цаг үеийн шаардлага юм. Өмнөнговь аймгийн хувьд эдийн засгийн хувьд өргөн бөгөөд төрийн худалдан авах ажиллагаа өргөн хийгддэг тул орон нутгийн төлөөллийн санал хүсэлтийг сонсох үйл ажиллагаа зохион байгуулж буй ажлын хэсгийнхэнл талархаж буйгаа хэлэхэд таатай байна. Худалдан авах ажиллагааны хуульд өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авьч буй нь өндөр ач холбогдотой бөгөөд сайн хууль болоход орон нутгийн оролцоо чухал болохыг онцолмоор байна. Талуудад хандаж хэлэхэд та бүхний өмнө тулгамддаг олон асуудлыг хөндөж, саналаа нээлттэй хэлэлцүүлэхийг уриалж байна. Та бүрхний санал сайн хууль боловсруулах чухал болохыг онцолмоор байна” хэмээн тус хуулийн хэлэлцүүлгийг нээх үеэрээ хэллээ.


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,  сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн тус хуулийн төслийг худалдан авах ажиллагааг оновчтой, чанартай болгохоос гадна худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг, үнэлгээний хороонд ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчдыг хамгаалахад чиглэсэн сайн зохицуулалтууд хуулийн шинэчилсэн найруулгад туссаныг онцоллоо. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд зөвлөх үйлчилгээ болон гүйцэтгэлийн тендер зарлаж байгаа. Хуулийн өөрчлөлт шинэчлэлт чухал байгаа нь тендерийн хороо, үнэлгээний хороонд ажилласан төрийн жинхэнэ албан хаагчдын ял эдэлсэн статистикаас харагддаг. Давуу байдал олгох гэдэг заалт бол захиалагч гүйцэтгэгчийн үйл ажиллагааг бүрэн таньж мэдэх, бараа, ажил үйлчилгээг чанартай худалдан авалт хийх боломжийг хаадаг байдлаас харагдаж байгаа юм. Тиймээс төрийн худалдан авах ажиллагааг илүү чанартай, судалгаа хийх боломжтой байдлаар өргөн хүрээгээр зохицуудлах шаардлага зайлшгүй тулгамдаад байгаа юм” хэмээсэн юм. Сайд Р.Эрдэнэбүрэн тендерийн хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийн Засгийн газар дээр байгуулагдсан ажлын хэсгийн дэд даргаар ажиллаж байна.


УИХ-ын гишүүн, УИХ-ын ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар тус хуулийн шинэчлэлтийг чухал болохыг онцлоод “2023 онд баталсан ч эрх зүйн шинэтгэлийн хувьд сайн болж чадаагүй. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад маш төвөгтэй төдийгүй гомдол, саналын хянан шийдвэрлэх дроцесс өөрөө тун төвөгтэй. Жишээ нь: Дархан-Уул аймагт зүрхний стент суулгадаг ангиографийн аппарат худалдан авах тендер зарласан боловч тендерт шалгараагүй компанийн гомдлын улмаас хянан шийдвэрлэх хугацаа нь урт учир он дууссан, төсөв байхгүй, аппаратаа ч авч чадаагүй тэнд амьдарч ажиллаж аж төрж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй өнгөрсөн харамсалтай тохиолдол мөн байна. Төрийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ авах процесс, эрх зүйн орчин дутмагаас ард нь иргэний эрх зөрчигдөх энэ мэт жишээ олон гардаг тул энэхүү хуулийн шинэчлэлт нь зайлшгүй шаардлагатай байгаа юм” гэлээ. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тус хуулийн шинэчлэлтийн парламент дахь ажлын хэсгийг ахлах ажиллаж байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр төрийн албан хаагчид нь тендер сонгон шалгаруулах хороонд ажилласныхаа төлөө ял авдаг, тендерт цаасан дээрх компаниараа ороод бага үнэ өгөөд ялдаг байдлыг өөрчлөх ёстой. Иймд энэ хуулийн өөрчлөлт чухал ач холбогдолтой гэдгийг оролцогчид хэлж байв. Мөн иргэдийн санал хуулийн хэлэлцүүлэгт тун чухал болохыг онцолж, хууль сайн болох нь иргэдийн дуу хоолой, амьдралын бодит практикт тулгуурладгийг дурдаж байлаа.  

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо 23 цагийн өмнө
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болг… Өчигдөр
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна Өчигдөр
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ Өчигдөр
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх х… 2026/01/30
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалта… 2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиа… 2026/01/29
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил 2026/01/29
Нобелийн шагналыг шилжүүлэх боломжгүй гэв 2026/01/12
Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана 2026/01/08
Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажи… 2026/01/08
Нийслэлд энэ жил 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах ш… 2026/01/07
Намрын чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиуд 1 цагийн өмнө
Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө Өчигдөр
Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд 2026/01/05
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион ба… 2026/01/05
“Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай шугам-2” төслийн хувийн хэвшлийн… 2025/12/26
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ 2025/12/24
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 2025/12/23
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг … 2025/12/23