Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

2024 ОНД СҮРЬЕЭГИЙН 3000 ГАРУЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Timesmn@gmail.com
2025/03/24

Сүрьеэ нь олон оронд өвчлөл нас баралтын гол шалтгаан болж, дэлхийн хэмжээнд нийгэм, эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байсаар байна. ДЭМБ 2021 онд Монгол Улсыг сүрьеэгийн тархалт өндөр дэлхийн 30 орны жагсаалтад оруулсан.

Харин Монгол Улс 2024 онд 3000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,6%-иар буурсан ба нийт тохиолдлын 57% нь Улаанбаатар хот, 42% нь аймаг, орон нутагт бүртгэгдсэн байна.

Аливаа халдварт өвчнийг хяналтад оруулах хамгийн чухал арга хэмжээ бол эрт илрүүлж, оношлох, бүрэн төгс эмчилж эдгэрүүлснээр нийгэмд халдвар тархах гинжин хэлхээг таслан зогсооход байдаг. Одоогийн байдлаар улсын хэмжээнд сүрьеэгийн 42 нэгжид 44 GeneXpert тоног төхөөрөмж ажиллаж байна.Зөөврийн болон Дижитал рентгенийг сүрьеэгийн оношилгоо, илрүүлэгт ашиглаж, улсын хэмжээнд 33 дижитал рентген аппарат сүрьеэгийн оношилгоонд хэрэглэж байна. Мөн түүнчлэн хиймэл оюунаар рентген зураг уншиж эхлээд байна.

Цаашид бүх түвшинд сүрьеэгээс сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх, эрт оношлох, эмчлэх, шинэ судалгаа, инновацийг өргөжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хүн амын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.

Дэлхий нийтээр жил бүрийн 3-р сарын 24-ний өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тодорхой уриатайгаар нийгэмд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 17 цагийн өмнө
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 19 цагийн өмнө
7-10 мянган айлын яндан буулгана 21 цагийн өмнө
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 23 цагийн өмнө
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… Өчигдөр
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… Өчигдөр
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл Өчигдөр
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 2026/11/03
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 2026/11/03
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 2026/11/02
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 2026/11/02
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2026/11/02
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 2026/11/02
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28