Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Timesmn@gmail.com
2025/02/07

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл хоёрдугаар сарын 6-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээн байгуулалт, барилгын асуудлаар санал солилцов. Уулзалтын хүрээнд, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн танилцуулга, “Hunnu smart city” болон Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орон сууцны төлөвлөлтийн талаар мэдээлэл хийлээ. 

Уулзалтын үеэр НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө:

-Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Улаанбаатар хотыг дэмжих жил болгон зарласан. Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн дийлэнх нь Улаанбаатар хотод хэрэгжихээр тусгагдсан байгаа. Тойрог хурдны зам, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтаас эхлээд Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлсон жилүүд эхэлж байна. Бид Улаанбаатар хотын өнгөрсөн алдааг давтахгүйн тулд дагуул хотууд дээр дэд бүтцийн ажлуудыг шинээр хийж хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын 56 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 44 хувь нь гэр хороолол буюу инженерийн шугам сүлжээ хүртээмжгүй бүсэд амьдарч байна. Улаанбаатар хотын зүгээс 2040 он хүртэл Улаанбаатарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулах гээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаа. Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсанаар нийт хүн амын 84 хувийг орон сууцанд, үлдсэн 16 хувийг амины орон сууцанд гэдэг байдлаар төлөвлөн ажиллаж байна. Иргэдийг тохь тухтай орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дэмжлэг, бодлого зохицуулалтаар үргэлжлүүлнэ. 2028 он гэхэд 76 мянган айлыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа.

Вьетнамын ROX группийн хувьд үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, иргэдэд мэдээлэл технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг томоохон групп юм. Англи, Франц гээд дэлхийн олон оронд зочид буудал, банк санхүү, үл хөдлөхийн хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй 400 гаруй төслийг хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд, Кыргызстанд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. 

ROX группийн ТУЗ-ийн дарга Nguyen Thi Nguyet Huong:

- Манай хоёр орон 70 гаруй жилийн хамтын ажиллагаатай. Хамтын ажиллагааны хүрээнд бизнесийн таатай орчин бүрдэж байгаа гэж харж байгаа. Хоёр улсын бизнес эрхлэгчид туршлага судлах, хамтран ажиллах ажлууд эрчимжсээр байна. Өнөөдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын барилгажилт, бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж байгаадаа тун таатай байна. Бид бүхэн хоёр баг бүрэлдэхүүн болж Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Үлдсэн баг маань өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний сайдтай уулзалт хийж байна. Бидний зүгээс Монгол Улсад эрчим хүчний шийдэл болж чадах сэргээгдэх эрчим хүчний төслийг танилцуулж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний технологийг ашигласнаар агаар, орчны бохирдлыг бууруулахаас гадна, иргэддээ илүү ээлтэй, ногоон хот болох боломжтой. Нарны цахилгаан станцын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлбэл Улаанбаатар хот тэр чигтээ эрчим хүчний асуудлаа шийдвэрлэж чадна.

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр:

-Манай улсын хувьд 2050 он гэхэд Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээврийн төв болно гэсэн томоохон зорилго дэвшүүлээд байгаа. Дагуул хот төлөвлөж байгаа энэ бүс нутагт агаарын тээвэр, төмөр зам, авто тээврийн нэгдсэн зангилаа болох төлөвлөлттэй явж байна. Засгийн газар сүүлийн жилүүдэд маш амжилттайгаар агаарын тээврийн либералчлалыг хийж байгаа. Энэхүү дагуул хотод төр, захиргааны байгууллагууд буюу яам агентлагууд, тээвэр логистикийн төвүүд, эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдана. Цаашдаа Хүннү хотын эдийн засгийн 80 гаруй хувийг үйлчилгээний салбараас бүрдүүлнэ гэж зорьж байна.

НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

-Монгол Улсын хувьд нүүдэлчин соёлын аж ахуйгаас суурин хэвшмэл байдал руу шилжих үйл явц маш эрчимтэй явагдаж байна. Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрч амьдарч байгаа. Товчхондоо, төвлөрлөөс болж дэлхийн томоохон хотуудын туулсан зам, асуудлыг бид ч туулж явна. Сүүлийн 10 жил хотжилт, орон сууцжуулах үйл ажиллагаа маш эрчимтэй, хурдацтай явж байгаа.  Гэсэн хэдий ч гэр хороололд амьдардаг иргэдийн тоо буурахгүй байгаа нь асуудал болоод байна. Тиймээс бодлогын хүрээнд, хяналтын түвшинд зангидаж явах “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төлөөллүүдтэй өнөөдрийн энэхүү уулзалтыг зохион байгуулж, олон улсад нэр хүндтэй барилгын компаниудтай мөн санал солилцож байгаад баяртай байна. 

"УЛААНБААТАР ОРОН СУУЦЖУУЛАЛТ" ХХК






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ III ХУРАЛДААН БОЛЛОО 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн … Өчигдөр
Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал ө… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ... 2025/12/03
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВЛӨЛДӨХ… 2025/12/03
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2025/12/03
Гурван өдрийн турш үргэлжилнэ 2025/12/03
​ Цөлжилттэй тэмцэх дэлхийн хамтын үйлсэд Монгол Улс идэвхтэй хувь нэ… 2025/12/02
Замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцохыг уриалж байна 2025/12/02
Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монго… 2025/12/02
Арлын Панам дэлхийн анхаарлыг шинэ түвшинд гаргахыг зорьж байна 2025/12/02
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил … 2025/12/01
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улс… 2025/12/01
Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүлж, 1280 ор дэлг… 2025/12/01
Xяналтын камер хүний эрх зөрчих хэрэгсэл болжээ 2025/11/28
COP17 Бэлчээр, хээрийн экосистем дэлхийн эх газрын 50%-ийг бүрдүүлдэг.… 2025/11/28
Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр… 2025/11/27
​ Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компани… 2025/11/25
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна уу… 2025/11/25
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛС… 2025/11/24