Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

ОРОН НУТГААС УЛААНБААТАР ХОТЫГ ЗОРИН ИРЖ ЭМЧЛҮҮЛЭГСДИЙГ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭД ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Timesmn@gmail.com
2025/02/07

УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ-өөс гаргасан судалгаагаар орон нутгаас Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгийг зорин ирж эмчлүүлэгсдийг Хөвсгөл аймгийн иргэд тэргүүлж байна. Мөн нийт иргэдийн дундах шүдний өвчлөл 60 хувь, хавдраар өвчлөгсдийн 78 хувь нь хожуу оношлогдож, улирлаас хамаарсан осол гэмтэл бусад аймгуудтай харьцуулахад өндөр байна.

Тиймээс Эрүүл мэндийн сайд: “Орон нутагтаа нэн шаардлагатай тусламж үйлчилгээгээ сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эмч мэргэжилтнүүдээ сургалтад идэвхтэй хамруулах, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийг ашиглан, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ цалин урамшууллыг нэмэгдүүлэх, мэс заслын тусламж үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр аймаг орон нутгийн удирдлагууд Улсын лавлагаа шатлалын эмнэлгүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран ажиллах нэн шаардлагатай” байгааг зөвлөв.

Хөвсгөл аймагт 2024 онд 14 орчим тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд тусгасан. Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон 1 автомашин, 10 суманд туулах чадвар сайтай эмнэлгийн түргэн тусламжийн зориулалтаар бүрэн тоноглогдсон автомашиныг хуваарилж эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт саадгүй үзүүлэх боломжоор хангаад байна. Энэ онд багтаан 4 сумын эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг шинэчлэх, нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн мэс заслын иж бүрэн аппаратыг 2 дугаар улиралд багтаан олгохоор шийдвэрлэв.

УИХ-ын гишүүн, эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хөвсгөл аймгийн иргэдтэй хийх уулзалт өнөөдөр /2025.02.07/ 16:00 цагаас ЗДТГ-ын иргэний танхимд болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… Өчигдөр
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… Өчигдөр
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ? 2026/11/09
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 2026/11/06
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… 2026/11/06
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04