Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Украинтай харилцан визгүй зорчихыг шийдэж, гадаад харилцаандаа “гал” тавих уу?!

Timesmn@gmail.com
2025/01/17

Манай дотоод улс төр байнга л бужигнаж байдаг. Сүүлийн хэдэн сард илүү ширүүсэж байна. Энэ удаад баялгийн хуваарилалт хэмээх улс төрийн үндсэн “хэрүүлийн алим” хөдөлж, энэ бужигнааны үүсэл нь болоод байгаа юм. Гэхдээ энэ нь манай дотоод асуудал, эндээ л учраа олох ёстой.

Харин гадаад харилцаа бол шал өөр улс төр байдаг. Монгол Улсын Гадаад бодлогын Үзэл баримтлалд “...Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагaаг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Монгол дотроо хэдэн ч байр суурь гарч болох ч гадагшаа бол ганц л байх учиртай. Онцлог нь энэ.

Ялангуяа, дотоод улс төрөө дагаад олон нийтэд таалагдахын тулд попрох, дэмжлэг авах гэж гоё үг хэлэх боломж гадаад харилцааны тал дээр хориотой. “…Долоо хэмжиж нэг огтлох” зарчим бүхий үг яриа гадаад харилцаа хариуцсан албан тушаалтнуудаас гардаг номтой. Гэтэл хэд хоногийн өмнө УИХ-аар Элчин сайдын томилгоо хэлэлцэх үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “…Саяхан бид олон улсын Эрүүгийн шүүхтэй холбоотой асуудлаар Украинд манай дипломатууд очиж ажилласан. Бид харилцан визгүй зорчих хэлэлцээрийг дайн болохоос өмнө байгуулсан. Одоо зөвхөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх процедурын ажил үлдсэн байна. “…Манай тал удахгүй визгүй болгох шийдвэрээ Украины талд өгнө” гэдгээ албан ёсоор Гадаад харилцааны сайдад нь мэдэгдсэн байгаа” гэж мэдэгдэв. Учир мэдэх хийгээд, улс төрөөс хол хүмүүс ч үүнийг цочирдон хүлээж авч байна. Яагаад гэхээр өнөөдөр дэлхийн геополитикийн өөрчлөлт, хөдөлгөөн ямар хурдан, яаж явагдаад байгааг жирийн иргэд ч анзаараад эхэлчихсэн. Орос Украины дайн хараахан намжаагүй байна. Гэтэл бид газар зүй, эдийн засгийн хувьд ямар байдалтай аж төрдөг улс билээ дээ. Аль ч талаасаа, Украинтай харилцан визгүй зорчих шийдвэрийг гаргах цаг нь биш юм. Дотоод талаасаа ийм эсэргүүцэл, гайхширалтай, гадаад харилцааны тал дээр “гал” болохуйц асуудал шүү дээ, энэ чинь.

Уг нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг он солигдсоны дараахан хэвлэлд ярихдаа “…Бид зөвхөн хоёр хөрштэйгөө харьцаад байх биш гуравдагч хөрштэй ч харилцана. Гэвч хоёр хөршийнхөө харилцааг тэнцвэртэй авч явах ёстой. Нэгэнтэй нь хэлбийж хэт зөрүүтэй харьцаж болохгүй. Дээрээс нь гуравдагч хөршийн харилцааг ч тэнцвэртэй авч явах хэрэгтэй байдаг. Аль нэгэнтэй нь хэлбийгээд хоёр хөршийнхөө дургүйг хүргээд байж болохгүй. Харилцаа гэдэг маш эмзэг. Бидэнд сая цаг үеийн олон сорилттой ирсэн. Ковид, араас нь дайн. Энэ хоёр дэлхий даяар ямар нөхцөл байдлыг үүсгэв. Энэ дундуур яаж эвтэйхэн гарч явах вэ гэдгийг гадаад харилцааны бодлого зохицуулж байдаг” гэснээс нь харвал ойлгоод байдаг шиг байгаа юм. Гэвч эрхэм сайдын Элчин сайдын томилгооны үеэр УИХ дээр хэлж ярьж байгаа зүйл нь олон нийтэд эсрэгээрээ тусав. Өнөөдөр Монгол Улс бүх төрлийн паспортаар 30 орчим улс оронтой харилцан визгүй зорчдог. Харилцан визгүй зорчихын олз, гарз гэдэг зүйл заавал байдаг. Улс төрийн, эдийн засгийн талаасаа цаашилбал, өөр бусад том жижиг асуудлууд дагалдана. Товчхондоо ийм цаг үед бидэнд гадаад харилцааны “гал” тавих хэрэг байгаа юу. Мэргэжлийн, туршлагатай дипломатчид үүнийг юу гэж үзэж байгаа вэ. Дайнаас өмнөх энэ яриаг Засгийн газар одоо баталгаажуулж шийдвэрлэх цаг нь мөн үү. Сайдын мэдэгдлээс хойш ийм олон асуулт гарч ирээд байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 10 (7506)


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө 1 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цо… 2 цагийн өмнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны ө… 4 цагийн өмнө
Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй Өчигдөр
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө Өчигдөр
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тог… 2026/04/14
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зори… 2026/04/14
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна 2026/04/14
517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ 2026/04/13
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй 2026/04/13
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 х… 2026/04/10
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар… 2026/04/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй 2026/04/10
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбай… 2026/04/09
2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа 2026/04/08
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна 2026/04/08
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбо… 2026/04/08
Нийтийн өмчийн хуулийн төслөөр хэлэлцүүлэг болно 2026/04/06
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА 2026/04/06
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн ха… 2026/04/03