Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

А.Блинкен явж, М.Рубио ирнэ

Timesmn@gmail.com
2025/01/15

Удахгүй Цагаан ордныг орхих ерөнхийлөгч Ж.Байден даваа гарагт Төрийн департментад хэлсэн үгэндээ “Бид хүчирхэг гадаад бодлоготой нэгдсэн улсыг хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна” хэмээн мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн турш Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, гадаад бодлогыг нь тууштай авч явахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн Төрийн департментын тэргүүн А.Блинкенийг чангаар тэврэн талархал илэрхийлсэн юм. Ийнхүү Орос-Украины мргөлдөөн, Ойрхи Дорнодын асуудал, сүүлд ХАМАС, Сири гээд амаргүй нөхцөл байдалд Америкийн Төрийн нарийн бичгийн даргын албыг нэр төртэйгөөр хашсан эрхэм суудлаасаа бууж байна.

А.Блинкений оронд Флорида мужийн сенатч Марко Рубиог Америкийн Нэгдсэн Улсын 72 дахь Төрийн нарийн бичгийн даргаар томилох эсэхийг өнөөдөр сенатын гишүүд хэлэлцэнэ.

АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод байгаа Доналд Трамп ирэх даваа гарагт тангараг өргөснөөр түүний хоёр дахь бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ. Тиймээс ч түүний багт ажиллах өндөр албан тушаалтнуудыг томилох эсэхийг ойрын өдрүүдэд конгрессээр хэлэлцэж байна.

Ялангуа гадаад ертөнц тогтвортой бус байгаа өнөөгийн нөхцөлд Д.Трамп гадаад харилцааны гол жанжин шугамаа хэн гэдэг эрхэмд атгуулах нь олон улсын анхаарлын төвд байх нь ойлгомжтой. Тэрээр өөрийн шинэ Төрийн нарийн бичгийн даргаар Флорида мужийн сенатч Марко Рубиог нэрлээд байгаа юм.

Сонирхолтой нь 2010 онд анх сенатад сонгогдож байсан М.Рубио өмнө нь хэд хэдэн асуудалд Д.Трампыг эсэргүүцдэг байсан төдийгүй 2016 онд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх сунгаанд хоёул намаасаа нэр дэвшин өрсөлдөж байсан юм. Харин түүний хувьд нам дотроо Трампад ялагдсан ч сонгуулиар идэвхтэй дэмжиж ажилласан. Ялангуяа Трампын анхны засаглалын үед Латин Америкийн талаарх бодлогод голлох нөлөө үзүүлж байсан  учир "Латин Америкийн виртуал Төрийн нарийн бичгийн дарга" гэж нэрлэгдэж ч байв.

2016 онд хоёр дахь удаа, 2022 онд гурав дахь удаа сенатын гишүүнээр сонгогдсон тэрээр

Хятадын эсрэг тууштай эрс шийдэмгий бодлого явуулахыг дэмждэг нь Трампын түүнийг сонгох бас нэгэн гол шалтгаан болсон гэж дүгнэж болох талтай. Марко Рубио нь Хятадын талаар хатуу байр суурь бүхий гишүүдийн нэг. Тиймээс ч Хятадын үндэсний цөөнхийн уйгуруудыг албадан хөдөлмөрлүүлэхийг эсэргүүцэж хятад барааг импортлохыг хориглох хуулийн төсөл санаачилсан аж.

Мөн Хятадын засгийн газар 2020 онд түүнд хоёр ч удаа хориг тавьж, улсынхаа нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглож байв.

Харин Орос Украины хувьд Украиныг дэмждэг ч энэ дайныг дуусгах ёстой гэсэн байр суурийг хэд хэдэн удаа илэрхийлж байв.

Марко Рубио нь 1971 онд  Флорида мужид төрсөн. Аав, ээж нь 1956 онд Кубээс цагаачилж ирсэн бөгөөд тэрбээр Флоридагийн их сургуулийг улс төр судлалаар, Миамигийн их сургуулийн хуулийн ангийг тус тус дүүргэсэн. 1998 онд Миами хотын зөвлөлд сонгогдож улс төрийн карьерээ эхлүүлсэн бол 2000 оноос Флорида мужийн төлөөлөгчийн танхимын гишүүн болж, 2006-2008 онд Төлөөлөгчдийн танхимын  тэргүүнээр ажиллаж байжээ. Харин Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсоноор М.Рубио АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр албан тушаалд ажилласан анхны латин америк гаралтай хүн болох юм.

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 8 (7504)

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Өчигдөр
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… Өчигдөр
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ? Өчигдөр
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 2026/11/06
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… 2026/11/06
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 2026/11/03
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 2026/11/03
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 2026/11/02
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 2026/11/02
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2026/11/02