Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Мега төслүүдийн эхлэл буюу анхны гараа

Timesmn@gmail.com
2025/01/13

Хамтарсан Засгийн газар улсын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэх 14 мега төсөл хэрэгжүүлэх зорилт тавьсан. Тэдгээрийн тэргүүн эгнээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж буй. Гэхдээ хил холбоно гэдэг ойлголт ташаа. Харин хоёр улсын өргөн, нарийн цариг бүхий төмөр замууд харилцан хил давж орж ирнэ. Өөрөөр хэлбэл, урдаас нарийн царигтай төмөр зам манай хилийг давж ирээд, манай зам урд хилийг нэвтлэн, цааш гарна гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс аль аль талдаа замын төгсгөлд ачиж, буулгах байгууламж барих аж. БНХАУ-ын талд барих, ачиж буулгах байгууламжийг тэд өөрийн зардлаар, манай улсад байгуулахыг бид өөрсдийн зардлаар барих юм байна. Мэдээж зам барих зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргах бөгөөд 979 тэрбум төгрөг болох ажээ.

 ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ГЭРЭЭГ БАТАЛЛАА

 Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын гэрээний хугацаа 16-19 жил. Энэ гэрээг байгуулахдаа Засгийн газрын баримтлах зарчим болоод гэрээг УИХ баталсан. Тэгэхээр энэ хавраас барилгын ажил эхлэх гэж буй. Энэ гэрээг байгуулагдсанаар Гашуунсухайт-Ганцмод боомт, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван боомтыг төмөр замаар холбох эрх зүйн орчин бүрдэж байгааг чуулганы үеэр онцолж байсан юм. Эдгээр гурван боомтыг төмөр замаар холбосноор Монгол Улс жилд 120-160 сая тонн нүүрс экспортолдог болох нь ээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортолгой, Ончхараат ордоос БНХАУ-ын “Чайна энержи” компанид 2025-2029 оны хооронд 27 сая тонн нүүрс, 2030 оноос жилд 20 сая тонн, 2041 он гэхэд нийт 247 сая тонн нүүрс нийлүүлэх үүрэгтэй. Ингэхдээ бартер хийхгүй, нүүрсний төлбөрийг урьдчилж авахгүй. Нүүрсний үнэ БНХАУ-ын “Чалко” компанид одоо нийлүүлж буй нүүрсний үнээс илүүгүй байна хэмээн тусгажээ. Тус компанитай байгуулсан гэрээ 2028 онд дуусах юм байна.

Төмөр зам байгуулах тухай яриа хэлэлцээр 2008 оноос эхэлсэн. Гэвч учир шалтгаануудын улмаас хойшлогдсоор албан ёсоор үзэглэх боломжийг өдгөө л бүрдүүлж буй. Өнгөрсөн хугацаанд манай улс 18 тэрбум ам.доллар буюу 232 сая тонн нүүрс худалдах боломжоо алдсан хэмээн мэргэжилтнүүд ярьдаг. Мэдээж авто болон төмөр замын тээврийн өртөг ихээхэн өссөн. БНХАУ ч алдагдсан боломжийн өртгөө тооцсон. “Чайна энержи” эрчим хүч үйлдвэрлэхийн сацуу 8000 км урт төмөр зам эзэмшдэг. Хэдийгээр урд хөрш алдагдсан боломжийн өртөг гээд ярьвал бидэнд үгүйсгэх шалтгаан байхгүй гэдгийг албаныхан учирладаг. Гэхдээ Мөнхийн хөрш маань өнгөрсөн рүү биш ирээдүй рүү харж ажиллая хэмээн манай талд хэлсэн байдаг. Олон жил гацаж талцсаар өнөөдрийг хүрсэн Гашуун сухайт – Ганцмод боомтын төсөр зам ашиглалтад орсноор улсын эдийн засаг болоод бараа эргэлтэд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

 ГАРАА САЙН БОЛ БАРИА САЙН...

“Зөөвч-Овоо” төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний хараат байдлаар боломж бүрэн бүрдэнэ хэмээн салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Харин энэ төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлагатай. Өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн Францын “Орано майнингс САС”-тай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ нэлээд чамбай болж байгаа талаар албаныхан мэдээлж байна. Аж үйлдэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Бид энэ гэрээний хэлэлцээрийг байгуулахад нэг талдаа Оюу толгойн гэрээг барьж суугаад, нөгөө талдаа “Орано”-гийн гэрээг бариад суусан. Харьцангуй туршлагажсан гэсэн үг. Уул уурхайн бүтээгдэхүүний өгөөжийн дийлэнх ард түмэнд оногдоно буюу 51 хувийг хангуулахаар хийгдэж буй анхны гэрээ юм. Энэ төсөл хэрэгжих 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад 5.1 тэрбум ам.доллар орж ирэхээр тооцоолсон. “ Бадрах энержи” гэж компани бий. “Орано”гийн 66, “Мон атом”-ын 34 хувьтай, нийлээд 100 хувь. “Мон атом”-ын 34 хувийг одоо 10 болгож байна. Энийг тусгай АМНАТ-өөр сольж байгаа” гэв. Өөрөөр хэлбэл, суурь, тусгай, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авахаар гэрээнд тусгажээ. Ирээдүйд шар нунтгийн эрэлт маш их байгаа учраас ойрын 5-10 жилдээ үнэ нь ойролцоогоор 130 ам.долларт хүрэх төлөв байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Мэдээж гэрээг үзэглэж ашиглаж эхэлснээр хаана өндөр үнэтэй байгаа газар нь шар нунтагаа борлуулах боломж бий. Тэгэхээр давуу эрхийн хувьцааны борлуулсан үнийн дүнгээс 10 хувь, дээрээс нь АМНАТ, бусад татваруудаа шууд авах нь манай улсын хувьд том давуу тал ажээ.

2027 он хүртэл ураны төслөө ашиглах бэлтгэл ажлыг базааж 2028 оноос бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөсөн байна. 33 жил ашиглахаар тооцоолж буй бөгөөд нөхөн сэргээлтийг орхигдуулахгүй гэдгийг талууд тохиролцсон байна. Үндсэндээ энэхүү төсөл нь 2070 он хүртэл хэрэгжинэ гэдгийг албаныхан хэлж байна. Ингэснээр уран олборлолтоор дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх боломж бүрдэнэ хэмээн төсөл хэрэгжүүлэгчид тэмдэглэдэг. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Дорнодын Мардай зэрэг стратегийн бэлэн нөөцтэй ордууд болоод Дундговь, Дорноговь аймагт байгаа ордуудыг ч ашиглах боломж бүрдэнэ гэдгийг салбарынхан ярьж байна. Хамгийн гол нь “Орано”-гийн төсөл зөв бас Монгол Улсад үр өгөөжтэй байхаар анхны шанг татах нь чухал. Улсын эдийн засаг хийгээд хөгжилд голлох нөлөө үзүүлэх 14 мега төслийн эхлэл эдгээр төслөөр илэрхийлэгдэх биз ээ.

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 6 (7502)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВЛӨЛДӨХ… 16 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 1 цагийн өмнө
Гурван өдрийн турш үргэлжилнэ 2 цагийн өмнө
​ Цөлжилттэй тэмцэх дэлхийн хамтын үйлсэд Монгол Улс идэвхтэй хувь нэ… Өчигдөр
Замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцохыг уриалж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монго… Өчигдөр
Арлын Панам дэлхийн анхаарлыг шинэ түвшинд гаргахыг зорьж байна Өчигдөр
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил … 2025/12/01
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улс… 2025/12/01
Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүлж, 1280 ор дэлг… 2025/12/01
Xяналтын камер хүний эрх зөрчих хэрэгсэл болжээ 2025/11/28
COP17 Бэлчээр, хээрийн экосистем дэлхийн эх газрын 50%-ийг бүрдүүлдэг.… 2025/11/28
Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр… 2025/11/27
​ Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компани… 2025/11/25
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна уу… 2025/11/25
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛС… 2025/11/24
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон… 2025/11/20
А.Амартүвшин: Сандал, ширээгүйн улмаас 12 сургууль бүрэн хүчин чадлаар… 2025/11/20
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнс… 2025/11/19
COP16-ААС COP 30 ХҮРТЭЛХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ НЭГТГЭХ, ГАЗАР… 2025/11/19