Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Халиа тошин үүссэн 500 метр газарт суваг татаж, хөрсний усыг урсгаж байна

Timesmn@gmail.com
2025/01/09

Нийслэлийн хэмжээнд 14 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас хөрсний усны урсгалыг сааруулах, суваг татах зэрэг ажлыг үе шаттай хийж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн “Дэнжийн 1000” орчимд байрлах үерийн хамгаалалтын байгууламж дээр ажиллалаа. Ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын талбайн инженер Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд халиа тошин үүссэн 14 байршилд өдөр бүр арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хороонд байрлах “Дэнжийн 1000”-ын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 3 дугаар суваг дээр халиа тошин үүссэн хэсэгт ажиллаж байна. “Дэнжийн 1000”-ын 3 дугаар суваг нь өөрөө хөрсний усны сувагтай бөгөөд жилийн дөрвөн улиралд байнгын урсацтай 2 булаг шанд байдаг. Тиймээс халиа тошин, шар усны үер үүсэж, ойр орчмын айл өрхүүд усанд автах эрсдэл ихтэй. Одоо ажиллаж буй байршлаас дээш 500 метрт суваг татсанаар хөрсний усыг урсгаж, далан дагасан нийт урсгалыг сайжруулна” гэв.

Геодези, усны барилга, байгууламжийн газраас халиа тошин үүссэн дээрх байршилд хөрсний усны урсгалыг сааруулах, суваг татах, цэвэрлэсэн мөсийг төвлөрсөн хогийн цэг рүү зөөж, тээвэрлэх, боломжтой газруудад гаргалгаа хоолой гаргаж, хаалт, боолтууд хийх ажлыг гүйцэтгэж байна.

                                 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 17 цагийн өмнө
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 19 цагийн өмнө
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 20 цагийн өмнө
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ? 2026/11/09
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 2026/11/06
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… 2026/11/06
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 2026/11/03
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 2026/11/03