Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Сүүлийн 10 жилд хийгдсэн цахим системийг үнэлнэ

Timesmn@gmail.com
2025/01/07

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан /2025.01.07/ боллоо. Өнөөдрийн хурлаар 2025 оны ажлын стратеги төлөвлөгөө, хийх ажлын зураглал болон Засгийн газрын дараагийн 100 хоногт хийх ажлуудаа ярилцаж, холбогдох дарга нарт үүрэг чиглэл өглөө. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 15-ны дотор нэгдсэн төлөвлөгөөг эцсийн байдлаар гаргахаар ажиллаж байна.  

Төрийн алба цомхон, төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байхад анхаарч, сайжруулалт хийнэ. Хамгийн гол нь төрийн цахим үйлчилгээ иргэдэд яг ямар процессыг хялбарчилж байна, төрийн албанд ямар орон тоо хэмнэгдэж байгаа зэрэг бодит үр дүнг бий болгох нь чухал. Тиймээс цахим шилжилтийг яам бүр ярьж буй энэ үед сүүлийн 10 жилд хийгдсэн цахим системийн үр дүнг судалж, чанарын үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлохоор ажиллаж байна.

Мөн ТЦҮЗГ, ҮСХ хамтран төрийн цахим үйлчилгээ иргэдэд үр дүнгээ өгч байгаа эсэх, төрийн албан хаагчдын бүтээмж нэмэгдсэн үү, иргэдэд ямар чирэгдэл учруулж байгаа талаар тодорхойлохоор 5 төрлийн судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд иргэдийн сэтгэл ханамж, төрийн албан хаагч, цахим системүүдийн үр нөлөө, аймгуудын бэлэн байдлын судалгааг хийж байна. Судалгааны үр дүнд суурилж төрийн цахим үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй болгох, тулгамдаж буй асуудлын шийдлийг гаргах юм.

Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, долоо хоногт хоёр удаа хуралдаж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах инновацын шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж буй. Түүнчлэн Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Төрийн өмчит компаниудын тухай хууль яригдана. Тодруулбал, УТҮГ, ТӨХК зэрэг статусыг цаашид хэрхэх асуудал хөндөгдөх юм. Харин Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дараагийн анхаарах сэдэв. Энэ мэтээр салбарын хууль, эрхзүйн асуудлыг УИХ-ын батлах хуулийн төлөвлөгөөтэй уялдуулан ажиллана.

УИХ-аас баталсан 2025 онд 7 аймгийг “Дижитал аймаг” болгох зорилтын хүрээнд тус аймгуудын Засаг дарга нартай уулзах уулзалт Өмнөговь аймгаас эхэлж байна. “Дижитал аймаг – Дижитал хот” хөтөлбөрийг аймаг бүрд хэрэгжүүлэх  ажлын хүрээнд 2024 онд Дархан-Уул, Өвөрхангай аймагт хэрэгжсэн билээ.

ЦХИХХЯ-наас 2025 онд доорх гол 10 ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнд,

1.         5G сүлжээ нэвтрүүлнэ. Харилцаа холбоо төдийгүй аж үйлдвэр, эрүүл мэнд, нийгмийн бүх салбарт суурь дэвшил явагдана.

2.         Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан АI агент нэвтрүүлнэ.

3.         Монгол Улсын алслагдсан 100 цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ оруулна.

4.         Төрийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, их өгөгдлийг эргэлтэд оруулна.

5.         Үндэсний блокчейн технологийг хөгжүүлнэ.

6.         Монгол Улсын бүх суманд интернет хурдыг 10 дахин өсгөнө. “Дижитал аймаг – Дижитал хот” хөтөлбөрийг өргөжүүлнэ.

7.         Дрон оператор сургалтын төв, нислэгийн туршилтын бүсийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.

8.         Цагийн баталгаажуулалтын систем нэвтрүүлж, тоон гарын үсгийн хэрэглээ, аюулгүй, найдвартай ажиллагаа 100 хувьд хүргэж, олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ.

9.         Кибер аюулгүй байдлын чадавхийг нэг шат ахиулж, олон улсын эрэмбээр “дэвшиж буй” түвшинд хүргэнэ.

10.       Инновац, өндөр технологи, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын үндэсний санг байгуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16