Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн зөрчлүүдийг хяналт шалгалтаар илрүүллээ

Timesmn@gmail.com
2025/01/03

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал /автомашины дугуй, хуванцар/ түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

 Тус ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын давхардсан тоогоор 6600, бусад төр захиргааны 4 байгууллага (НАОБТГ, ДЗДТГ, НОБГ, СШТХХ)-аас 4000, нийт 10.600 гаруй алба хаагч, ажилтнууд энэ оны 12 дугаар сарын 10-26-ны өдрийг хүртэлх хугацаанд гэр хороолол бүхий 105 хорооны 75.044 айл өрх, 4144 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулснаар 11 зөрчлийг илрүүлсэн.


 Тухайлбал Сүхбаатар дүүргийн 19, 21, Баянзүрх дүүргийн 21, Сонгинохайрхан дүүргийн 32, 8, Налайх дүүргийн 1, 3, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд нийт 52.6 тн орчим түүхий нүүрс хадгалж, түлсэн, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 9 дүгээр гудамж 32 тоотод байрлах авто засвар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах материал (тос, масло), тосны банк, вентлятор тавьж шатаасан, Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо хувьсгалчдын 4 гудамж 102б тоот нийтийн байранд оршин суух иргэн Д.Б нь автомашины ажилласан тос (масло) түлсэн гэх зөрчлийг тус тус илрүүлэн Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлэн шалгуулж байна.


Мөн Улаанбаатар хотоос орон нутаг руу иргэн Н, Д нар нь хууль, журам зөрчиж 23 шуудай сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ тооцжээ.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрсийг бусдаас худалдан авах, зарж борлуулах, түлж, хадгалахгүй байх, шахмал түлшийг тухайн бүсээс зөвшөөрөлгүйгээр гаргахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… Өчигдөр
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… Өчигдөр
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ? 2026/11/09
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 2026/11/06
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… 2026/11/06
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04