Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Тээврийн хэрэгслээс үүдэлтэй хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Timesmn@gmail.com
2024/12/16

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгөгдсөн үүргийн дагуу цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөөг Зам, тээврийн сайд, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд нар баталсан.

Уг төлөвлөгөөнд тусгагдсан автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хүн ам, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, ашиглалтаас хасагдсан автомашины батарейг дахин боловсруулан сэргээх, устгах тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн Налайх дүүрэгт “Электрокем Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар жилд 7 мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг дахин боловсруулж, хаягдал тугалга болон, хүхрийн хүчлийн уусмалыг тус тус 98 хувь ялган авч, 20 гаруй бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой, 75 хүний ажлын байр бүхий, жилд 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой үйлдвэрийг ашиглалтад орууллаа. 

Авто тээврийн хэрэгслийн хаягдал батарейг дахин боловсруулах энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор улсын хэмжээнд гарч буй батарейн хаягдлыг бүрэн боловсруулах боломжтой болж байна.

Цаашид ашиглалтаас хасагдсан автомашин, техникийн үйлчилгээнээс гарч буй аюултай болон энгийн хаягдлыг боловсруулах, ашиглалтийг тестлэх лаборатори, зарим эд ангийг экспортлох зориулалт бүхий хатуу хог хаягдлыг дахин боловсруулах тав, шингэн хог хаягдал, авто машины дугуйг дахин боловсруулах найм, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг авто ресайкл, зарим эд ангийг ашиглах эсэхийг тестлэх лабораторитой гурван үйлдвэрийг Улаанбаатар хот, Багануур, Налайх дүүрэг, Дархан-Уул, Орхон аймаг, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2023-2030 он хүртэл үе шаттайгаар төрийн дэмжлэгээр байгуулж, хог хаягдлыг дахин боловсруулах хувийг 2030 он гэхэд 40 хувьд, 2050 он гэхэд 50 хувьд хүргэхээр зорьж  ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 242 (7486)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 6 цагийн өмнө
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 8 цагийн өмнө
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… Өчигдөр
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… Өчигдөр
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… Өчигдөр
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 … 2026/06/24
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтг… 2026/06/24
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэр… 2026/06/23
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулн… 2026/06/23
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үй… 2026/06/22
Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа 2026/06/22
УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдрийн байдлаар 300 гаруй аж ахуй нэгж 10… 2026/06/18
УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхи импортлогчдын лоббинд автсан улстөрчи… 2026/06/18
Жасулан Копберген удахгүй Монгол улсад хүрэлцэн ирэх гэж байна 2026/06/18
Шинэ төрлийн залилах гэмт хэрэг... Та болгоомжил! 2026/06/17
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй 2026/06/17
ОХУ-тай хөгжүүлж буй түншлэлийн харилцаанаас БНАСАУ юу хожиж байна вэ? 2026/06/17
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон … 2026/06/16
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт тата… 2026/06/16