Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Гурван талт санамж бичиг байгууллаа

Timesmn@gmail.com
2024/12/10

Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон МҮХАҮТ, Голомт банк хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа.

 Санамж бичигт Скай Хайпермаркет ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, БОНЗ-ын зөвлөлийн тэргүүн Б.Бадамханд, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Магнайбаатар,  Голомт банкны Байгууллага Хөгжлийн газрын захирал Ц.Байгалмаа нар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааныхаа хүрээнд эмэгтэйчүүдийг дэмжих хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.

 Имарт нь “WOMEN OWNED” тэмдэгтийг эзэмшигч эмэгтэй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, олон нийтэд таниулан сурталчлах замаар тэднийг бизнесээ өргөжүүлэх боломжийг илүү нэмэгдүүлж бодит дэмжлэг үзүүлэх юм. 

Дашрамд дурдахад, “Скай Хайпермаркет” ХХК-ийн нийт ажилтнуудын 70% эмэгтэйчүүд, талбай түрээслэгчдийн 75%-ийг  бизнес эрхлэгч эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдний ажлын байран дахь жендерийн эрх тэгш байдал, олон талт хүртээмжтэй байдлыг чухалчлан хангасаар ирсэн. Мөн түрээслэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, олон нийтэд таниулахад нь дэмжин ажиллаж тогтмол зөвлөгөө, сургалтыг зохион байгуулахаас гадна түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 14 цагийн өмнө
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 16 цагийн өмнө
7-10 мянган айлын яндан буулгана 18 цагийн өмнө
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 20 цагийн өмнө
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… Өчигдөр
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… Өчигдөр
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл Өчигдөр
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 2026/11/03
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 2026/11/03
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 2026/11/02
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 2026/11/02
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2026/11/02
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 2026/11/02
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28