Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Улсын төсвийг энэ сарын 10-ны дотор хэлэлцэж батална

Timesmn@gmail.com
2024/12/04

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж,  Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжлээ. Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц тийм ч хангалттай байгаагүй учраас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ асуудалд арга хэмжээ авахаа хуралдааны эхэнд мэдэгдэв.  Тэрээр “Чуулгандаа ирдэггүй гишүүдэд хариуцлага тооцно. Хуралдаа тогтмол оролцдог гишүүдийг урамшуулна.  Гэхдээ энэ нь мөнгөн урамшуулал биш. Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгөх нь зүйтэй гэж бодож байгаа. Урдуур суучихаад хамаг суудал хоосон орхидог энэ байдлыг ч засна гэсэн үг” гэлээ.  Ээлжит бус хуралдааны протоколоос тоймлон хүргэж байна.

 Д.Амарбаясгалан VS С.Бямбацогт

 УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-УИХ түүхэндээ Монгол Улсын төсвийг 34 удаа баталсан, хугацаандаа баталдаг байсан. Төсөв дээр Ерөнхийлөгч бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар хориг тавьдаг байсан.  Тэр үед хоригийг УИХ авдаг, зарим тохиолдолд авдаггүй. Улсын нэгдсэн төсөв дээр энэ хугацаанд Ерөнхийлөгч нарын 10 гаруй удаагийн хориг тавигдсанаас зургаан удаагийнх нь бүхэлд нь хориг тавигдсан түүхтэй. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд Засгийн газар саналаа өгөөд явах бололцоо байсан. Харамсалтай нь, шинэ дэг болгоод шинэ төсвийн хууль оруулж ирээд явж байна. Аймаг, нийслэл, сум дүүрэг дээр төсвөө энэ ондоо багтаагаад шахуу батлах асуудал үүсэж байгаа. Зарим аймгууд мэдээлэлгүйгээс төсвөө хэлэлцээд явж байна, асуугаад байна. Тийм учраас Засгийн газар юм уу, Сангийн яам “Энэ хугацаанд төсвийг батлах байх. Түүнээс хойш та нар  төсвөө хэлэлцээрэй” гэдэг чиглэлийг өгөхгүй бол асуудал үүсэх нь байна шүү.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

- Энэ асуудалд хэн манлайлал үзүүлэх ёстой юм олон сонгогдсон гишүүн шүү дээ.  Засгийн газарт орж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн сайд нар шүү дээ. Энэ бүхэн дээр онцгой анхаарч ажиллахгүй бол УИХ -ын босгыг давахад амаргүй болсон гэдгийг тал талдаа ойлгох цаг нь болсон. УИХ-ын гишүүдийг тал талаас нь шахаад хүнд байдалд оруулж болохгүй. Орж ирсэн төслийг дэмжсэн нь хүнд байдалд ордог.  Дэмжээгүй нь буруу юм хийчихсэн юм шиг байдалд ордог. Ийм байж болохгүй.

 “Шинэ ондоо багтаж төсвөө баталж чадахгүй бол сумд, аймгийн ИТХ тарах нөхцөл байдал үүссэн”

 УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Төсөв бүхий л цаг хугацааны цагалбараар боловсруулагдаж орж ирсэн төсөв дээр тодорхой тодотгол, өөрчлөлтүүд хийж оруулж ирж байгаа гэж ойлгож байна. Үүгээрээ дамжуулж энэ жил шинэ нөхцөл байдал үүсгэлээ. Төсвийнхөө талаар төрийн эрх барьж байгаа байгууллага нь ч тэр, гүйцэтгэх засаглалын байгууллага, иргэд олон нийт анхаарал хандуулж, төсвийн бүтэц, үр ашигтай байх тал дээр анхаарал хандуулсан он жил болж байна. Цаашид төсвийн шинэчлэлийн асуудал дээр томоохон эхлэл үүсэх байх гэж харж байна. Харин хэлэлцүүлгийн түвшинд анхаарах асуудал бий. УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ төсөв батлах үйл явцыг тодорхой цаг хугацааны цагалбартай болгож гурван шатандаа тодорхой хугацаагаар шахаж ажиллаж, илүү хариуцлагажих шаардлага гарч байна. Энэ тал дээр төсөл өргөн баригч ямар байр суурьтай байна вэ?

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Энэ асуудлыг байнгын хороон дээр нэлээд ярилцсан. Ялангуяа  хугацаандаа багтаж батлах. Цаашид хүндрэлтэй үргэлжилж болох асуудал бол Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 36-д зааснаар ондоо багтаж төсвөө баталж чадахгүй бол сумд, аймгийн ИТХ тарах нөхцөл үүсгэж болзошгүй болгочхоод байгаа юм. Төсвийн тухай хуульд заасан дэгээр бол төсвийн хэлэлцүүлгүүд тав хоногийн хугацаатай явдаг. Энэ хугацааг богиносгох шаардлага үүсч байна. Үүнийг нэг удаагийн дэгээрээ зохицуулаад яаралтай хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдал орон нутагт хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Тийм учраас бид улсын төсвийг арванхоёрдугаар сарын 10-ны дотор хэлэлцэж батлаад аймаг, орон нутгууд төсвөө оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 20-ны дотор батлах боломжтой гэж харж байгаа.

 Төсөв дээр Аудитын байгууллагын дүгнэлт дахин гарна

 УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Аудитын байгууллагын дүгнэлт дахин оруулах уу?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-УИХ-аас ирэх 2025 оны төсвийг бүхэлд нь хүчингүй болгосон учраас үзэл баримтлалын хүрээнд ч тэр шинэчлэгдэх учраас шинээр Төсвийн тухай хуулийг өргөн барих юм. Тиймээс шинээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Аудитын байгууллагын дүгнэлт гарна.

 Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 234 (7478)

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ… 7 цагийн өмнө
Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна Өчигдөр
“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ… Өчигдөр
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна Өчигдөр
Шадивлангийн зуслан чиглэлийн авто замаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээ… 2025/05/16
Д.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-ээс өмнө автотээврийн болон өө… 2025/05/16
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… 2025/05/15
Р.Эрдэнэбүрэн: Хотуудын эдэлбэр газрын хил хязгаарыг тогтоохад цаг хуг… 2025/05/14
ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, Монгол … 2025/05/14
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчий… 2025/05/14
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 2025/05/14
Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна 2025/05/13
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов 2025/05/13
Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост а… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг … 2025/05/12
Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уу… 2025/05/09
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна 2025/05/09