Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Баяжуулсан коксжих нүүрсний цахим арилжаа эхэллээ

Timesmn@gmail.com
2024/10/25

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн  хүрээнд 2023 оны 02 сарын 09-ний өдрөөс нүүрсээ Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан худалдаалж эхэлсэн.

Өнөөдөр компанийн түүхэнд шинэ хуудас нээгдэж анхны баяжуулсан нүүрсээ Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар борлууллаа. Баяжуулсан коксжих нүүрсний арилжаанд хоёр худалдан авагч оролцож 163.5 ам.долларт хэлцэл хийгдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” 2 багц 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 2.1 сая ам.доллароор арилжааллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10.0 сая тонн нүүрс хүлээн авч баяжуулах хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж байна. Үндсэн бүтээгдэхүүн буюу коксжих нүүрсний чанарын хувьд үнслэг нь 10.5-с доош, барьцалдах чадвар нь 80-с дээш, 7000-с дээш илчлэгтэй коксжих чанарын нүүрс, үнслэг нь 22-с доош, 6000-с дээш илчлэгтэй, 23-с доош дэгдэмхийтэй, хүхрийн агууламж 1-с доош үзүүлэлттэй эрчим хүчний нүүрс тус тус үйлдвэрлэж байна.

Компани өнгөрсөн хугацаанд нийт 108 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж 8.6 сая тонн коксжих нүүрс, 10.8 сая тонн 1/3 коксжих нүүрс, 3.5 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус биржээр арилжаалж 2.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 1 цагийн өмнө
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 23 цагийн өмнө
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … Өчигдөр
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02