Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

НЭР ТОМЬЁОНЫ ISO 704:2022 СТАНДАРТ ДЭМЖИГДхээр болжээ

Timesmn@gmail.com
2024/11/20

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэд Олон улс, бүс нутгийн стандартын төслийг хэлэлцэх, дүгнэлт гаргах зорилго бүхий орон тооны бус стандартчиллын техникийн хороо салбар тус бүрд байдаг. Тус хороо нь төр, иргэн, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөллөөс бүрддэг.

Стандартын төсөл боловсруулах, холбогдох байгууллагын санал авах, өгөх, сонирхогч талуудтай зөвшөлцөх, хүчин төгөлдөр стандартад дүн шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус 64 техникийн хороо ажилладаг.

Тэгвэл  /2024.11.18/-ны өдөр Нэр томьёоны стандартчиллын техникийн хорооны хурлаар Олон улсын стандартын байгууллагын ISO 1087:2019 Нэр томьёоны ажил ба нэр томьёоны шинжлэх ухаан - үгийн сан , ISO 704:2022 Нэр томьёоны ажил – Зарчим ба арга стандартуудыг орчуулж боловсруулсан төслүүдийг хэлэлцэн дэмжлээ.

ISO 704:2022 Нэр томьёоны ажил – Зарчим ба арга стандарт нь стандартчиллын хүрээнд болон хүрээнээс гадуур нэр томьёо бэлтгэх, эмхэтгэх үндсэн зарчим, аргыг тогтоодог. Энэ нь оногдохуун, ухагдахуун, тодорхойлолт, нэрлэлт хоорондын холбоог тодорхойлдог юм. Мөн нэр томьёо, оноосон нэрийг бүтээх, тодорхойлолт бичих ерөнхий зарчмуудыг тогтоодог.

Эдгээр баримт бичгүүдийг шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, хууль эрх зүй, захиргааны болон мэдлэгийн бусад салбар дахь нэр томьёоны ажилд хэрэглэх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04