Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Тяньжины Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуультай хиймэл оюун ухаан, өндөр технологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохирлоо

Timesmn@gmail.com
2024/11/15

 

АШУҮИС-ийн МАУОУС, БНХАУ-ын Тяньжины Хятад Анагаах Ухааны Сургууль, Тяньжины Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Тяньжины ХАУИС-ийн боловсрол эрхэлсэн захирал, профессор Пан Мяо, Зүү төөнө заслын тэнхимийн эрхлэгч Сун Ин, Тяньжины Их Сургуулийн АУС-ийн захирал Ван Лян, Өндөр технологийн салбарын эрхлэгч Жоу Пэн нар АШУҮИС-д айлчлал хийв.

Айлчлалын үеэр Зүү төөний их эмч бэлтгэх 4+2 хамтарсан хөтөлбөрийн шинэчлэл, багш, эмч, оюутан солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх, Тяньжины Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуультай хиймэл оюун ухаан, өндөр технологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохирлоо.

АШУҮИС, Тяньжины Хятад Анагаах Ухааны Сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээг 2015 онд анх байгуулж, Зүү төөний их эмч бэлтгэх (4+2) олон улсын хамтарсан хөтөлбөрийг эхлүүлэн эдүгээ 90 гаруй эмч төгсөн эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.Мөн АШУҮИС-ийн зүүн хотхонд байрлах МАУОУС, МУАУ-ны Хүрээлэн, МАУТЭ- ийн үйл ажиллагаа, сургалт, судалгаа, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээтэй танилцаж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

МАУОУС-ийн Уламжлалт Эмчилгээний тэнхим Тяньжины ХАУИС-ийн Зүү төөнө заслын тэнхим, Тяньжины Их Сургуулийн АУС, Өндөр технологийн салбартай хамтран хот, хөдөөгийн уламжлалт анагаах, зүү төөнө заслын их эмч, резидент эмч, оюутнуудад зориулан “Зүү төөнө заслын хатгах аргын үйлдлийн механизмыг орчин үеийн анагаах ухаанаар тайлбарлах нь”, “Хиймэл оюун ухааны ухаалаг, дэвшилтэт технологийг ХАУ-ны оношилгоонд хэрэглэх нь” зэрэг сэдвүүдээр танхим-цахим хосолсон хэлбэрээр сургалт зохион байгууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 8 цагийн өмнө
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 10 цагийн өмнө
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25