Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Эрчим хүчний үнийн өөрчлөлт буюу сонголтгүй сонголт

Timesmn@gmail.com
2024/11/04

Хоёр залуу ярьж байна. “Өчигдөр нэмэлт захиалга орж ирээд 84 хос хийх болсон. Хамгийн доод үнээ хэлээд байхад л дахиад хямдруулах уу. Олноор нь захиалж байна гээд байх юм энэ хүмүүс” хэмээн богино куртиктай залуу ярив. Тэгтэл хөх пальто өмссөн залуу “Таг зогсож байхаар жаахан хямдруулаад хийж байсан нь дээр биш үү” гэв. Гэхдээ хямд өртөг нь алдагдалд оруулахгүй байх ганц боломж нь гэдгийг учирлаж байна, өнөөх куртиктэй залуу. Харин үүнийг нь бүр хямд байлгах нь өрөнд оруулаад зогсохгүй урт хугацаанд тэсэж үлдэх аргагүйд хүргэж гэдгийг ч бас өнөөх залуудаа тайлбарлав. Ингээд залуус нийгмийн байдал, хүмүүсийн хандлага гээд их л өргөн сэдвээр ярилцсан. Тэд эцэст нь хямд байна гэдэг хүмүүсийн хүсэл. Харин түүнийг гүйцэлдүүлэхийн тулд өрөнд орох эсвэл дампуурах сонголтоос өөр гарц байхгүй гэсэн дүгнэлтэд хүрч байх шиг байв.

 БОДИТ БАЙДАЛ

 Энэ бол одоо хүмүүст нийтлэг тулгарч байгаа асуудал болох эрчим хүчний салбарынхны толгойн өвчин л дөө. Учир нь эрчим хүчнийхэн урт хугацааны турш маш бага бүр байнга алдагдалд орох түвшинд үнийн зохицуулалттай явж ирсэн. Тиймээс цахилгааны үнийг нэмэх шаардлагатай хэмээн хатуу байр суурьтай байгаа. Мэдээж тэд эсэргүүцэлтэй тулгарч л байна.

Цахилгааны үнийн өсөлт зарим талаараа сөрөг нөлөө үүсгэнэ. Ялангуяа бага орлоготой иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусна. Тиймээс л өнөөдрийг хүртэл энэ салбарт Засгийн газраас үнийн өсөлтийг зөөлрүүлэх, хөнгөлөлтийн бодлого явуулж ирсэн.

Гэхдээ бодит байдал тодорхой хүрээнд “харъяалагдахгүй” нийгмийг, улсыг бүхэлд нь хамрах болсон энэ үед “Үнэ нэмж, ядарсан иргэдээ дарлаж байна” гэдэг лоозон утгагүй харагдаж байна л даа. Учир нь нэг кВт эрчим хүчийг 280 төгрөгийн өртгөөр үйлдвэрлэдэг хэмээн салбарын инженерүүд тооцоолол гаргасан байна лээ. Тэгтэл 2023 оны байдлаар Монгол Улсад айл өрхийн цахилгааны нэгж (кВт.ц) 140 төгрөгийн үнэтэй байна.

Тэгэхээр хүмүүсийн хэлдэгээр долоон буудлын Должин эмээ цахилгааны хэрэглээгээ ухаалгаар шийдвэрлэж, өөрөө хянах нь төр бодлогоор зохицуулж, салбарынхан үнээ бууруулахаас тэс өөр, илүү ухаалаг сонголтыг энэ удаагийн үнийн өөрчлөлт иргэдэд олгох ажээ. Өөрөөр хэлбэл, бага хэрэглэвэл бага л төлнө.

 ИРГЭН ТА ХЭРЭГЛЭЭГЭЭ ӨӨРӨӨ ТОХИРУУЛ

 Сүхбаатар дүүргийн иргэн Д.Гэрэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байр, цахилгааны төлбөр өөрийнх нь төсөөлснөөс ч их гарч байгаа санагддаг байж. Тэрээр 65 ам метр талбайтай байртай аж.  Ингээд найзынхаа зөвлөгөөний дагуу өрхийн цахилгаан хэрэгсэлээ сольжээ. Мөн хэрэглээгүй үедээ залгуурыг тогноос байнга салгадаг болж. Тэгтэл сарын цахилгааны болон усны хэрэглээ эрс багассан гэнэ. Тухайлбал, өнгөрсөн зургаадугаар сард байрны мөнгөнд 93 мянга, цахилгааны төлбөрт 65 мянган төгрөг төлж байсан бол наймдугаар сард байрны төлбөр нь 76 мянган төгрөг гарсан бол цахилгааны төлбөр нь 39 мянга гарчээ. Д.Гэрэл “Автомат угаалгын машин ус их хэрэглэдэг. Тогны мөнгө ч явж өгөх байх гэж бодож байсан. Гэтэл эсрэгээрээ эерэг дүн гарсанд баяртай байгаа. Одоо хэрэглэхгүй үедээ залгууруудаа тогноос салгадаг болсон. Энэ сарын төлбөр ямар гарахыг харах гээд хүлээж байгаа” гэж бидэнд хэлсэн юм. Энэ бол хувь хүн, иргэн өөрөө хэрэглээгээ тохируулах боломж гэдгийг харуулж байна. Жишээлбэл, иргэн та сард 250 кВт.ц цахилгаан хэрэглэвэл 50 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт тушаах нь. Үүнийг багасгаж бас болно. Энэ бол таны хэрэглээ, хандлагаас л шалтгаалж байгаа юм.

 ӨРТӨГ НӨХӨХ “ӨӨРЧЛӨЛТ”

 Тэгэхээр эрчим хүч өртөгөө гүйцэх нь гарцаагүй зүйл болж байна. Ялгаатай хэрэглээнд суурилж нэмэгдүүлэх үнийн өөрчлөлт нийгмийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь үйлдвэрлэдэг өртөгтөө хүрэхийн тулд эрчим хүчний үнийг ийнхүү өөрчилж байгаа аж. Энэ нь 140 төгрөгөөр нэмэгдэхийг хэлж байгаа гэнэ. Гэхдээ энэ өөрчлөлт хүмүүсийн хэрэглээнээс хамаарч харилцан адилгүй байх нь. Өөрөөр хэлбэл, зуслангийн байшиндаа халаалтаа залгаад мартсан иргэн ахиу төлбөр төлж, өдөр тутмын хэрэглээгээ хянаж байгаа хүн харьцангуй бага мөнгө төлнө гэсэн үг. Харин яг одоогийн байдлаар энэ ялгаатай хэрэглээнүүд нэг түвшинд буюу адилхан үнээр төлбөр төлж байгаа юм. Тиймээс салбарынхан эрчим хүчний үнийг индексжүүлж ялгаатай байдлаар тогтоох учиртай гэдгийг онцгойлон тайлбарласаар байгаа ажээ.

Хүмүүсийг эрчим хүчээ хэмнээрэй хэмээн уриалж байсан. Гэвч дуулгаваргүй иргэд дураараа дургихаа л урдаа барьсан. Энэ бол гашуун үнэн. Ковидын үеийг санаж байгаа байх. Монгол Улсад бүртгэлтэй байгаа бүхий л айл өрх болоод аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг “0” болгосон. Үүний үр дүнд хүний юм, үнэгүй юманд нугасгүй гэдгээ харуулан нохойн үүрэндээ ч тень тавьж “галзуурсан” шүү дээ. Цахилгаанаа хэмнээрэй. Ухаалаг хэрэглээрэй гээд ч нэмэр болоогүй.

Уг нь ухаалаг хэрэглээг дэмжих замаар эерэг, сөрөг үр дагаврыг тэнцвэржүүлэх нь чухал юм. Мөн урт хугацаандаа эрчим хүчний салбарын бие даасан, зах зээлийн зарчмаар ажиллах механизмыг бүрдүүлэх шаардлагатай. Цахилгааны үнийг нэмэх нь маш олон талын нөлөөтэй нарийн асуудал. Тиймээс попролгүй, хөөсрүүлж сэвэлгүй бодитоор хандах хэрэгтэй л дээ. Энэ бол таны, миний болоод монголчууд цахилгаантай байх эсэхэд шууд хамаатай асуудал гэдгийг мартаж болохгүй ээ.

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 213 (7457)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нобелийн шагналыг шилжүүлэх боломжгүй гэв 2026/01/12
Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана 2026/01/08
Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажи… 2026/01/08
Нийслэлд энэ жил 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах ш… 2026/01/07
Намрын чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиуд 2026/01/07
Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 2026/01/06
Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд 2026/01/05
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион ба… 2026/01/05
“Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай шугам-2” төслийн хувийн хэвшлийн… 2025/12/26
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ 2025/12/24
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 2025/12/23
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг … 2025/12/23
Элчин сайд Н.Энхболд ачаа тээврийг сайдгүй шуурхай явуулах санал тавил… 2025/12/22
​ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНД ТӨВЛӨРӨХ НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГ СОХ ДУТАВ УУ? 2025/12/22
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна 2025/12/19
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үй… 2025/12/19
Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ? 2025/12/18
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: АЯЛЛААР ДАМЖУУЛАН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА… 2025/12/17
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 23 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж… 2025/12/11