Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Төмөр замын холболт өөдрөг төсөөллийн найдвар

Timesmn@gmail.com
2024/09/16

Төсвийн орлогын гол эх үүсвэр нүүрсний экспортын хэмжээ. Хэдий хэрийн нүүрс экспортолно төдий хэрээр төсвийн орлого тэлж эдийн засагт өсөлт авчирна. 2024 онд 60 сая тонн нүүрс импортолно гэж тооцсон. Оны эхний хагас жилийн байдлаар 37.7 сая тонн нүүрс экспортлоод байна. Оны эцэс гэхэд төсөвлөсөн дүндээ хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Ийнхүү өмнөх онуудаас нүүрсний экспорт өндөр байгаа нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж төсвийн орлого өндөр байна.

Тэгвэл дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж байгаа энэ үед ирэх жил манай улс нүүрсний экспортыг 83.3 сая тоннд хүргэнэ гэж төсөөлсөн. Энэ хэрээр төсөвт нүүрсний экспортоос түлхүү орлого олох хэрэгцээ  үүсэхээр байгаа юм. Австралийн  коксжих нүүрсний үнийн судалгаагаар  ирэх жилд нүүрсний үнэ дунджаар 105 ам.доллар байна гэж Эдийн засгийн хөгжлийн яам тооцжээ. Гэхдээ нүүрсний чанараас шалтгаалан үнэд өөрчлөлт орохгүй юм байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ ирэх жилд огцом бууралт ажиглагдахгүй гэжээ. Нөгөөтээгүүр, манай нүүрсний чанар ирэх жил сайжрахын зэрэгцээ угааж гаргахтай холбоотойгоор таатай нөхцөл бүрдэнэ. Хэрэв дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унавал Тогтворжуулалтын санд 1.6 тэрбум ам.долларын хуримтлал үүсгэсэн нь  эрсдэлээс хамгаалах хамгаалалт болно гэж Сангийн яам үзэж байна. БНХАУ-ын дотоод эдийн засгийн идэвх тааруу ч үйлдвэрлэл шингэсэн технологит салбарын өсөлт өмнө хэзээ ч байгаагүй 1.5 хувийн өсөлт үзүүлсэн нь тус улс ирэх жилүүдэд үйлдвэрлэлд түлхүү анхаарах нь тодорхой.

Нүүрсээ үнийн бодлоготой экспортлох зарчим барина

2025 онд нүүрсний экспортыг 83.3 сая  хэт өөдрөгөөр төсөөлөх болсон бусад  шалтгаан нь 2023-2024 онд нүүрсний биет хэмжээ болон орлого өмнөхөөс 20 хувийн өсөлт үзүүлсэн нь нөлөөлсөн. Мөн өмнө нь чанартай сайн нүүрсээ үнийн хэлбэлзлийг харгалзахгүйгээр бүгдийг нь экспортолдог байсан бол одоо бодлоготойгоор экспортлох болсонтой холбоотой. Түүнчлэн Хятад улсын нүүрсний импортын бодлого зах зээлийн мөчлөгтэй уялдуулж тооцоолоод байна. Ингэснээр “Эрдэнэс таван толгой” болон бусад компаниуд үнийн байдалтай уялдуулж нүүрсээ худалдах зарчим баримтлахаар болжээ. Өөрөөр хэлбэл, зэх зээлд үнэ бага байгаа үед сайн чанарын коксжих  нүүрсээ түлхүү явуулах, эргээд үнэ өсөх үед эрчим хүчний болон хүрэн нүүрсээ сорчлохгүйгээр борлуулах аж. Нөгөөтээгүүр, Хятадын талаас манайхыг чадах хэмжээгээр нүүрсний экспортоо нэмэгдүүлж болно гэснээр хоёр тал тохиролцсон байна. Ийнхүү нүүрсний экспортын гадаад, болон дотоод зах зээлийн хүчин зүйлүүдийг тооцохын зэрэгцээ өмнөх онуудын төсвийн гүйцэтгэл энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэл зэргийг харгалзан дээрх тоог гаргаж иржээ. Харин нэг айдас нь төмөр замын холболтын ажил. Хэрэв энэ холболт төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орвол жилд экспортлох хэмжээ даруй хоёр орчим сая тонноор нэмэгдэх  боломжтой. БНХАУ өмнө нь эдийн засгийг огцом өсөлтийн бодлоготой байсан бол одоо илүү тогтвортой байх бодлого баримталж буй нь манай улсад таатай байна. 

Инфляц ирэх онд эрчим хүчний үнийн нэмэгдлээс шалтгаалж 0.8 хувиар өснө

2023 оны эцэс хүртэл 13 хувьд тогтвортой хадгалсан бодлогын хүү энэ он гарсаар гурван улирал тутамд тус бүр нэг нэгжээр  буюу гурван хувиар буурлаа. Тодруулбал, энэ есдүгээр сарын 13-нд хуралдсан Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 10 хувьд дээр авчрах шийдвэр гаргасан юм. Харин инфляц найман хувиас хэтрэхгүй гэж үзэж байна. Төсвийн зарлага тэлж дотоод худалдааны эрэлт нэмэгдэж инфляц өсөх эрсдэл үүссэн хэдий ч  инфляц өсөхгүй гэж мэдэгдээд буйгаа  Монгол банк тайлбарлахдаа “...мөнгөний хатуу бодлого жилийн хугацаанд хэвээр үргэлжилснээр гадаад инфляц өсөхөд нөлөөлөөгүй нь валютын ханш тогтвортой байж, инфляц найман хувиас давахааргүй болгож байна” гэсэн. Инфляцид мөнгөний хатуу бодлогын нөлөө 2024 онд ийнхүү хүчтэй мэдрэгдэж гурван нэгж хувиар буурахад нөлөөлөв. Улмаар мөнгөний хатуу бодлого 2025 онд үргэлжилж инфляцыг нэг хувиар бууруулахад нөлөөлнө гэж Монгол банкны Мөнгөний бодлогын хороо үзэж байна. Ингэснээр төв банк ирэх оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа инфляцыг +5 буюу-2 гэсэн интервалд байхаар тусгасан. Инфляцыг төсөөлөхдөө Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй эрчим хүчний үнийг нэмэгдлийг тооцохдоо зөвхөн өрхийн цахилгаан үнийг 30 хувиар, дулааныг 50 хувиар нэмэгдүүлэхэд 0.8-1.0 хувьд хүрнэ гэжээ. Харин аж ахуй нэгжийн үнийн нэмэгдлийг 28-30 хүртэл хувиар тооцвол нэмж 0.8 хувиар нэмэгдэнэ гэсэн төсөөлөлтэй.

Зээлийн хүүг хүчээр тогтоосон нь хүү буурахад нөлөөлөхгүй

 Эдгээр хүчин зүйлээс зээлийн хүү буурахгүй байх төлөвтэй. Түүнчлэн зээлийн хүүг хүчээр тогтоосон Засгийн газрын өмнө Мөнгөний бодлогын хүү хүчин мөхөстөж байна. Монгол банк инфляцыг нам дор, тогтвортой барихын тулд Мөнгөний бодлогын хорооны хөвөгч хүүгээр зохицуулдаг. Гэвч Засгийн газар томоохон дүнтэй хөгжлийн хөтөлбөрүүдийн зээлийн хүүг бодит хүүгээс доогуур тогтоож буй нь Монгол банкны Мөнгөний бодлогоор  удирддаг зээлийн хүү зохицуулагдах боломжгүй болж байгаа юм. Засгийн газрын зээлийн хүүг хүчээр тогтоодог жишгийг Монгол банк хүлээн зөвшөөрсөн шинжтэй байна гэж эдийн засагчид шүүмжилж  байна.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 179 (7423)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээ… 8 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг с… 9 цагийн өмнө
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийти… 10 цагийн өмнө
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна 11 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг… Өчигдөр
Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн б… Өчигдөр
НЭР ТОМЬЁОНЫ ISO 704:2022 СТАНДАРТ ДЭМЖИГДхээр болжээ 2024/11/20
Доктор Д.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуу… 2024/11/20
ЭЕШ-ыг олон улсын шалгалтын оноогоор дүйцүүлэх боломжтой 2024/11/20
“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалт… 2024/11/19
Ураны уурхайгаас болж мал амьтан хордож байгаа юу? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭДИЙН ЗАСАГ 2024/11/18
Эгийн голын УЦС төслийн байгаль орчны судалгаанууд, тулгарч буй бэрхшэ… 2024/11/18
Хоолоо ямар тосонд шарах вэ? 2024/11/18
ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД 2024/11/17
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК… 2024/11/16
Цацраг идэвхээс болоод олон толгойтой мал төрдөг үү? 2024/11/16
Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багта… 2024/11/16
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 2024/11/16
​“Скай хайпермаркет” ХХК Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр д… 2024/11/16