Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

"Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум" боллоо

Timesmn@gmail.com
2024/09/11

Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийн томоохон төсөл болох их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн хүрээнд “Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум”-ыг “Маргаашийн өвийг хамтдаа бүтээцгээе” уриан дор өнөөдөр зохион байгууллаа. Уг форумын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын мэндчилгээг уншиж танилцуулж, холбогдох албаны хүмүүс илтгэл хэлэлцүүллээ.

Хотын даргын мэндчилгээг уншиж танилцуулахдаа НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050", Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөний дагуу хөндлөн чиглэлд их багтаамжийн тээврийн хэрэгсэл метро барих даалгаврыг Засгийн газраас үүрэг болгосон. Үүний дагуу метро барих ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Тухайлбал, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл барих төслийн зөвлөх үйлчилгээний тендерийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хоёр үе шаттай зохион байгууллаа. Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 11 улсын 20 компани саналаа ирүүлснээс Солонгос улсын “Духуа инженеринг” компани шалгарч, хамтран ажиллаж байна” хэмээв.

Мөн үеэр “Духуа инженеринг” компанийн Тээврийн салбарын Ерөнхий захирал Чон Су Дун “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсөн нэмэгдэхийн хэрээр хүн амын төвлөрлийг дагасан дэд бүтцийн асуудлууд гарах болсон. Манай компанийн хувьд Улаанбаатар хотын метроны төслийн нэгдүгээр шугамын төслийг хэрэгжүүлэхийн сацуу Улаанбаатар хотын хөгжлийн төлөө мэдлэг, туршлагаа нэгтгэн хүчин чармайлт гаргана ажиллах болно” гэлээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл барих төслөөс гадна нийслэлийн 4 байршилд төмөр зам доогуурх нүхэн гарц барих, транзит тээврийн хөгжилд суурилсан олон төрөлт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Тус форумын үр дүнд Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийн цаашдын чиг хандлага, тэргүүлэх чиглэл, төлөвлөж буй төслүүд, инновацийн болон технологийн шийдлүүдийг хэлэлцэж таниуллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… 2026/11/13
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… 2026/11/13
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ? 2026/11/09
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 2026/11/06
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… 2026/11/06
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04