Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Чоно үүр шөнөөр ирдэг” киноны гол дүрүүдэд Канадын Засгийн газар виз олгохоос татгалзжээ

Timesmn@gmail.com
2024/09/06

Торонтогийн олон улсын кино наадам эхлээд байна. Дэлхийн томоохон 5 фестивалийн нэг энэхүү  наадамд  цаг уурын өөрчлөлтийн улмаас малгүй болж хот бараадсан монгол айлын түүхийг өгүүлэх “Чоно үүр шөнөөр ирдэг” (The Wolves Always Come at Night) баримтат кино сонгогдон шалгарч 2024 оны 9-р сарын 9-ны өдөр нээлтээ хийхээр болсон билээ.

  Монгол, Австрали, Германы уран бүтээлчдийн хамтран бүтээсэн энэ кино 96 минут үргэлжлэх бөгөөд зудад малаа алдсан Д.Даваасүрэн, Д.Отгонзаяа нар зохиолч, найруулагч Габриэллэ Брэдитэй хамтран амьдралын түүхээ кино зохиол болгон бичиж, гол дүрд өөрсдөө тогложээ.

 Баянхонгор аймгаас Улаанбаатарт шилжин суурьшсан, дөрвөн хүүхэдтэй, Д.Даваасүрэнгийнх хэмээх айлын амьдралыг өгүүлэх энэ кинонд Монголоос “Guru Media” компани хамтран ажиллажээ. Киноны эрхийг баримтат кино борлуулалтын “Cinephil” компани худалдан аваад байгаа аж. Кино ирэх сарын 9, 10, 12, 14-нд дэлгэцнээ гарна. Мөн  Монгол Улсад энэхүү баримтат киноны нээлтийг хийж, үзэгчдийн хүртээл болгох юм байна.

 Энэхүү баримтат киноны   гол дүр болох залуу хос Д.Даваасүрэн, Д.Отгонзаяа нарт Канадын Засгийн газар   виз олгохоос  татгалзсан учир Торонтогийн олон улсын кино наадамд оролцож киногоо нээх  боломжгүй болжээ.

“Виз олгох үйл явц үнэхээр шударга бус байна. Хоёр сар гаруй хугацаа зарцуулсан ч зөвшөөрөөгүй хэвээр байна” гэж баримтат киноны продюсер Рита Уолш өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Х.Тамир

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2 цагийн өмнө
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02