Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“ТЭРБУМ МОД” Үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих амлалт авсан уул уурхайн компаниудын Богдхан ууланд хийсэн ойжуулалтын ажилд хяналт, шалгалт хийж аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна

Timesmn@gmail.com
2024/09/06

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор уул уурхайн томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарихаар амлалт авсан. Компаниудын Богдхан ууланд хийсэн ойжуулалт, хаврын мод тарилтын үр дүнг шалгахаар ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай хамтран хяналт шалгалтын ажлыг явуулж байна.

Богдхан ууланд нийтдээ 11 уул уурхайн компани мод тарихаар гэрээ хийсэн. Хяналт, шалгалтаар үлгэр жишээ болохуйц сайн ажиллаж буй компаниуд байгаагаас гадна маш хангалтгүй үнэлгээг авч байгаа компаниуд ч байна. Хамтарсан ажлын хэсэг хяналтыг цаашид үе шаттайгаар дахин хийнэ.

Үүнд:

-“Эрдэнэс алт ресурс” ХХК болон туслан гүйцэтгэгч компаниуд хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Чандманы аманд нийт 2000 ширхэг 3-5 настай шинэс модны суулгацыг тарих ажлыг зохион байгуулсан.  Сонгосон талбай Чандманы ам 4,8 га.

Тарьсан модны амьдралт 5 хувьтай нөхөн тарилт хийх шаардлагатай. Хатсан, үхсэн модны хувь 95.  Хавар тарьсан шинэс модны 3 настай тарьц гарал үүсэл тодорхойгүй 95 хувь үхсэн, арчилгаа усалгаа хангалтгүй байгаа тул намар дахин нөхөн тарилт хийх арга зүйн зөвлөгөө өгөв.

-‘’Болдтөмөр ерөө гол’’ ХХК Зайсангийн амны 20 га газарт амлалт өгсөн үүргийн дагуу Баянгол уурхайн байгаль орчны хэлтсийн 14 ажилтан уурхайн 20 албан хаагчтай  хамтран Зайсангийн аманд мод тарилт ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тарьсан модны төрөлд  Нарс, Шинэс, Монос, Өрөлийн 2975 суулгац тарьснаас модны амьдралт 65 хувьтай байна. Намрын тарилтад аргазүйн зөвлөгөө өгөв. /Навчит модны тоог оруулахгүйгээр намрын тарилтыг гэрээний үүргийн дагуу шилмүүст модоор тарих талаар үүрэг өгсөн/

- Богдхан уулын Залаатын баруун богины амны ойн хөнөөлт шавжид нэрвэгдэж, байгалийн аясаараа нөхөн сэргэхээргүй болж доройтсон 20 га талбайд шилмүүст төрлийн 50000 ширхэг модлог ургамлын тарьц, суулгацаар ойжуулалтын ажлыг гүйцэтгэж, хамгаалалтын хашааг барьж, мод тарьснаас хойш 3 жилийн хугацаанд арчлан хамгаалж, ургуулах ажлыг “МоЭнКо” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “Агро форест” ХХК гүйцэтгэж байна. 

Ойжуулалтаар тарьсан тарьц, суулгацыг мал, амьтдад идэгдэх, гэмтэхээс хамгаалах, тарьц, суулгацын амьдралтыг бууруулахгүйн тулд төсөл хэрэгжих хугацааны туршид удаан эдэлгээтэй, чанарын шаардлага хангахуйц хамгаалалтын төмөр торон хашааг ойжуулалт хийх нийт 20 га талбайг тойруулан, 2400м урт хамгаалалтын хашааг барьсан. Ойжуулах 20 га талбайн усалгааны төв системийг талбайд байршуулан холболтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Ойжуулалтаар таригдсан 35,000 ширхэг модны бүртгэл, тооллогыг хийлгэв. Амьдралтын хувь тооцож актаар хүлээж авах ажлыг 3 жилийн арчилгаа хийсний дараа хүлээлгэн өгөх акт үйлдэж талууд хүлээж авахыг мэдэгдэв.

-“Мак” компанийн гэрээгээр “Ногоон харш” ХХК нь Богдхан уул, Залаатын аманд захиалагчийн ашиглалтад буй 17.6 га талбайд шинэс болон навчит модны тарьц суулгацаар ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна. 2024 оны 08 сарын 08 өдрийн байдлаар нийт 9 га талбайд MNS 6140:2010 стандартыг хангасан 17754ш шинэс, 4246ш навчит модны суулгацаар ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ойжуулалтын ажлыг эхлүүлэхдээ ойжуулах талбайтай танилцаж, 1 га талбайд 2500ш тарьц суулгац байхаар тооцож ойжуулалтын ажлыг эхлүүлэв. 

Ойжуулсан талбайн ирээдүйд харагдах байдлыг бодолцож, байгалийн олон янз өнгө төрхийг хадгалах зорилгоор нийт ойжуулах талбайд таригдах модны тарьц, суулгацын 70 хувийг (30,800ш) Залаатын аманд зонхилон ургаж буй Шинэс модны суулгацаар гүйцэтгэх, харин үлдсэн 30 хувьд (13,200ш) навчит болон шилмүүст төрлийн модны тарьц суулгацаар гүйцэтгэх санал тавьсны дагуу бортоготой навчит модны суулгацыг ойжуулалтад оролцуулан гүйцэтгэж байна.

-“Степголд” ХХК гэрээний дагуу “Ногоон харш” ХХК Богдхан уулын Залаатын аманд байрлалтай 15 га газарт 25000 ш бортоготой Шинэс болон навчит модны тарьц суулгацаар ойжуулалтын ажил гүйцэтгэж байна. Модны нүх ухагч механизмаар 2024 оны 5 сарын 15 өдрөөс 07 сарын 01 өдөр хүртэл нийт 15000 ш нүхтэй болсон байна. Нийт 15 га талбайд М^8 6140:2010 стандартыг хангасан 2000 ш шинэс модны суулгац, 1500 ш навчит төрлийн суулгацаар тарьсан. 

Ойжуулалтын ажлыг эхлүүлэхдээ ойжуулах талбайтай танилцаж, ойжуулах талбайг кадастрын зургийн дагуу хашаалах, хаяг самбар байрлуулах, ойжуулалтад таригдах тарьц суулгацыг мод үржүүлгийн талбайд бэлтгэх, бойжуулах арчлах, усалгааны оновчтой систем суурилуулах, модны нүх ухах зэрэг ажлыг хувиарын дагуу зохион байгуулан хийж гүйцэтгэж байна. Ойжуулсан талбайд дуслын усалгааны систем суурилуулах бөгөөд 6м-ийн радиустай 2м өндөр буюу 50м3-ийн усны нөөцийн сав угсарч суурилуулах, Туул голоос усны нөөцийн саванд ус татах өндөр хүчин чадалтай усны насос байрлуулах зэрэг ажлууд хийгдэхээр холбогдох газрын зөвшөөрөл хүлээгдэж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 16 цагийн өмнө
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 18 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16
​ Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээ… 2026/10/15
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 2026/10/15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 2026/10/15
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06