Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

"Улаанбаатар" олон улсын XVI кино наадмын нээлтийн кино бүтээлийн уралдаанд урьж байна

Timesmn@gmail.com
2024/08/29

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монголын урлагийн зөвлөл, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл болон “Номадиа Пикчерс” компани хамтран 16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 10 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. “Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой. Тус наадам нь Нээлтийн кино, Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын баримтат ба уран сайхны киноны үзвэр, хүүхэд, залуучуудын үзвэр, сургалт, форум гэсэн үндсэн хэсгүүдтэй.  Наадмын “Нээлтийн кино”-гоор шалгарсан бүтээл нь тус наадмын хүрээнд дэлхийн нээлтээ хийх ба олон улсын кино наадам зохион байгуулагч, найруулагч, продюсер нарт танилцуулагдаж, олон нийтэд толилуулах бүрэн эрхээр хангагдана. 

Сонгон шалгаруулахад тавигдах шаардлага: • Нээлтийн киноны шалгаруулалтад нээлтээ хийгээгүй, шинэ, бүрэн хэмжээний, Монголын болон Монгол-гадаадын хамтарсан, уран сайхны болон баримтат кино бүртгүүлэх боломжтой, • Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжилд нийцсэн, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх, • Англи хэлээр хадмал орчуулгатай байх.Сонгон шалгаруулалт:Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Монголын урлагийн зөвлөл болон чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс томилсон шүүгчдийн баг хийнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зарлана.  Уралдаанд кино бүтээлээ хэрхэн бүртгүүлэх вэ?• Уран бүтээлч нь наадмын www.ubiff.mn цахим хуудсанд байршуулсан уралдааны өргөдлийн маягтыг бөглөн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор илгээнэ. • Киноны 1 хувийг DVD болон бусад файл хэлбэрээр МУЗ-ийн байранд дурдсан хугацаанаас өмнө авчирч өгнө. • Өргөдлийн маягтыг бөглөж, киноны нэг хувийг хүлээлгэн өгсөн тохиолдолд бүртгэл баталгаажна. 

                                                НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төр… Өчигдөр
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын а… Өчигдөр
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө 2026/04/16
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цо… 2026/04/16
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны ө… 2026/04/16
Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй 2026/04/15
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/15
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тог… 2026/04/14
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зори… 2026/04/14
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна 2026/04/14
517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ 2026/04/13
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй 2026/04/13
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 х… 2026/04/10
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар… 2026/04/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй 2026/04/10
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбай… 2026/04/09
2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа 2026/04/08
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна 2026/04/08
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбо… 2026/04/08
Нийтийн өмчийн хуулийн төслөөр хэлэлцүүлэг болно 2026/04/06