Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа

Timesmn@gmail.com
2024/08/13

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-г өнөөдөр (2024.08.12) хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Энэтхэг Улс тунхагласны 78 жилийн ойн мэндийг дэвшүүлээд, тус улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.


Элчин сайд Атул Малхари Готсурве Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяр хүргээд эдийн засаг, уул уурхай, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа тэмдэглээд ирэх 2025 онд болох Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Мэдээлэл технологийн сургалтын төв, Монгол-Энэтхэгийн хамтарсан найрамдлын сургуулийг ашиглалтад оруулах гэж буй талаар онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 13 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 13 цагийн өмнө
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 16 цагийн өмнө
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 17 цагийн өмнө
АЖИЛД УРЬЖ БАЙНА Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… Өчигдөр
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ Өчигдөр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 2026/11/02
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 2026/11/02
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2026/11/02
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 2026/11/02
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26