Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав

Timesmn@gmail.com
2024/08/13

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.08.12) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж ирсэн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэхийг тэмдэглэв. 


Элчин сайд Ричард Буанган Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргээд Монгол, АНУ-ын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.


Талууд Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Конгресс, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо  гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 11 цагийн өмнө
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 14 цагийн өмнө
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 15 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… Өчигдөр
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ Өчигдөр
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ Өчигдөр
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… Өчигдөр
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22