Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Судалгаа: Сүүлийн 20 жилд 4-5 удаагийн зуд болжээ

Timesmn@gmail.com
2024/08/02

Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал бол уур амьсгалын өөрчлөлт. Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн ихээр мэдэрч байгаа. Зундаа үер усны аюул, өвөлдөө зудад өртөж, зуны сард цас орох үзэгдэл ихэссээр байна. Тиймээс манай улсын IRIM судалгааны хүрээлэн Япон Улсын “СЭНШҮ” их сургуультай хамтран “Зүүн болон Зүүн Өмнөд Азийн орнууд дахь Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа ба нийгмийн капитал” олон улсын симпозиумыг 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Уулзалтад Монгол, Япон, Тайланд, Индонез, Филиппин, Вьетнам, Өмнөд Солонгос, Тайван зэрэг Азийн орнуудад ажиллаж буй нийгмийн салбарын 20 гаруй залуу судлаач, эрдэмтэд оролцлоо. Тэд “Азийн хөгжиж буй орнуудад гамшигт тэсвэртэй байдлыг бий болгоход нийгмийн капиталыг ашиглах нь” сэдвийн дор хэлэлцсэн юм.

Энэ талаар IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, судлаач, социологич Л.Цэлмэгсайхан “IRIM судалгааны хүрээлэн маань Монгол улсаа төлөөлөн уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн сайн сайхан байдлын талаарх олон улсын судлаачдын уулзалтад оролцож байна. Энэхүү үйл ажиллагаа нь анх 2016 онд зохион байгуулагдаж байсан. Сүүлийн найман жил улс орон бүрийн нийгмийг судалж, эрүүл эсэх талаар болон сайн сайхан байдал хэдэн хувьтай байгааг орон орны судлаачид харьцуулсан. Мөн сүүлийн гурван жил бусад улсуудтай хамтарсан судалгаа хийж хуралдаануудад оролцож ирлээ. Тодруулбал, 2022 онд Япон улсын Токио хотод, 2023 онд Индонез улсын Балли хотод, 2024 он буюу энэ жил Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хуралдаж байна. Манай улс сүүлийн 20-иод жилд 4-5 том зуд болсон. 2023-2024 оны зуднаар нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь нэрвэгдсэн. Зудаас болж малаа бүрэн алдсан эсвэл малынхаа 50-аас дээш хувийг алдсан малчдын тоо их байна. Малгүй босон малчид өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун бус болж баталгаатай орлоготой байх нь эргэлзээтэй болсон. Ингэснээр эрүүл мэнд болон сэтгэл санааны хямралд орж байгааг судалгаанаас харж болно. Тухайлбал, Өнгөрсөн зуднаар цасанд боогдох үедээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авч чадахгүй байх асуудал их байна. Жишээ дурдахад зургаан малчин малынхаа хойноос яваад анхан шатны тусламж авч чадаагүйн улмаас хөлдөж нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол мэдээ мэдээлэл хөгжсөн, энх цагт маш өндөр тоо. Мөн сэтгэл санаа, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал холбогдоно. Энэ олон асуудлыг шийдвэрлэхийн тулд уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн сайн сайхан байдлын судалгааг хийж, бусад улсын туршлагыг судлан, хэрэгжүүлж ажиллаж байна. Олон нийт уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа улс орнуудын нотолгоо, мэдээллийг сонирхож, судлах эрмэлзэлтэй, танин мэдэхүйтэй, хандлагатай, сэдэлтэй байх хэрэгтэй. Үүний үр дүнд чадавхтай иргэн байвал чадавхтай удирдлага, төр засаг байна. Энэ хэрээрээ тухайн улс орон бүр чадавхтай байж дэлхийд тулгарч байгаа уур амьсгалын асуудлуудыг даван туулах чадвартай болно.” гэсэн юм.

Дэлхий ертөнцийн өмнө тулгарч байгаа том асуудал бол уур амьсгалын өөрчлөлт юм. Улс орон бүр үүнээс үүдэлтэй бэрхшээлүүдтэй тэмцэж байна.

Тодруулбал, Зүүн Өмнөд Азийн орнуудад томоохон үер, хэт халалт, ой усталтын асуудал яригдаж байна. Манай орны хувьд олон удаагийн давтамжтайгаар хээрийн түймэр, зуд зэрэг томоохон байгалийн гамшигт үзэгдлүүд гарсан, гарсаар байна. Тэгвэл үүнээс үүдэх хохирол нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Энэ бүхэнтэй тэмцэхийн тулд Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ), дэлхийн улс орны төр засгийн байгууллагууд өөр өөрсдийн ажил үүргээ хийсээр байгаа. Тэгвэл IRIM судалгааны хүрээлэн болон Дэлхийн судлаачид өнгөрсөн болон одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд хэр оновчтой байна гэдэг дээр судалгаа хийж, үр дүнг нь харж, дараагийн ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийх нь чухал байгааг онцлов.

Манай улсын ихэнх улс төрийн шийдвэр, үүрэг, амлалт, засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд тусгагдсанаар хийгдсээр байна. Харин үүний оронд судалгаа нотолгооны үндсэн дээр тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллаж, ашиг сонирхлыг хойш тавих хэрэгтэй байгааг гэдгийг Солонгос улсын судалгааны хүрээлэнгээс анхаарууллаа. Мөн тухайн асуудалд зориулсан шийдвэр, зарцуулсан зардал, хүчин чармайлтууд үр дүн гаргасан байдлыг харах нь хамгийн чухал. Яг энэ жишээ нь дээр манай олон орны судлаачид олон жишээ, судалгааны үндсэн дээр хийсэн мэргэжлийн судалгаагаа хүргэхээр ажиллаж байгаа ажээ.

Сонирхуулахад эдийн засгийн өндөр болон дунд, бага орлоготой орнууд ч энэ хуралдаанд оролцож байна. Улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр ангилдаг. Гэхдээ эдийн засгийн хөгжил өндөр байна гэдэг нь тухайн улсын иргэд аз жаргалтай, сайн сайхан байна гэсэн үг биш. Харин жирийн иргэний амьдралын чанар, тэгш хүртээмжтэй байдал, залуучуудын ирээдүй, тэтгэврийн насны хүмүүсийн ажил эрхлэх хугацаандаа ажилласан үр шимээ хүртэх хүртээмж, сэтгэл санааны амар амгалан байдал зэргийг харгалзан үздэг байна. Тиймээс манай улсын нийгмийн асуудал ямар байгааг судлахад илүү их анхаарч ажиллаж байгааг энэ үеэр IRIM судалгааны хүрээлэнгийн тайланд дурдаж байлаа.

Э.МАРАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 148 (7392)

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 11 цагийн өмнө
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 12 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 14 цагийн өмнө
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замы… 2026/08/24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр,… 2026/08/24
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа 2026/08/24
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө о… 2026/08/21
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ 2026/08/21
​УЛСЫН ИХ ХУРАЛ ТАНЫГ СОНСОЖ БАЙНА 2026/08/21
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү 2026/08/19
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ 2026/08/18
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатга… 2026/08/18
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
"Ногоон өртөө" ашиглалтад орлоо 2026/08/17