Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Уур амьсгалын өөрчлөлт ба цаг агаарын төлөв байдалд үзүүлэх нөлөө

Timesmn@gmail.com
2024/07/29

Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн их сөрөг нөлөөлөл нь цаг агаарын төлөв байдлын өөрчлөлт юм. Урьдчилан таамаглах аргагүй цаг агаарын үзэгдлүүдийн ихэнх нь уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой.

Цаг уурын шинжлэх ухааны тусгай тайланд дурдсанаар цаг агаарын эрс тэс үзэгдлүүд илүү олон удаагийн давтамжтайгаар тохиолддог болсон. Жишээлбэл, АНУ-д нэмэх хэмийн байгалийн үзэгдлийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд олон тооны шувууны нүүдэл, галт уулын дэлбэрэлтийн тоо давтамж олширсон гэх мэт үзэгдлийг хэлж болно. Бага  хэмийн байгалийн үзэгдлийн тоо буурч байгаа гэдэг нь АНУ болон бусад баруун Европын улс оронд агаарын хэм огцом бууруулах, их хэмжээний цас орох зэрэг үзэгдлийг статистик харуулж байна.

Carbon Brief уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны байгууллагаас 200 гаруй судалгааны материалыг цуглуулж, сүүлийн 20 жилд судлагдсан цаг агаарын эрс тэс үзэгдлийн 68 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсныг тогтоожээ.

Сүүлийн 20 жилийн хугацаанд 65-аас дээш насны иргэд хэт халалтаас үүдэлтэй нас баралт 53.7 хувиар өссөнийг “Lancet” сэтгүүлд дурджээ. Хэт халалтын хэм нэмэгдэх тусам энэ тоо нэмэгдэж байна. Тухайлбал 2020 онд Беларусь, Бельги, Эстони, Финланд, Франц, Казахстан, Литва, Люксембург, Нидерланд, Норвег, Польш, Испани, Швед, Швейцар, Украйн, Япон, Мексик, Орос болон бусад оронд агаарын хэмийн дээд амжилтыг тогтоожээ. Эдгээр улсуудын ихэнх нь 2020-2021 онд дээд түвшнийг эвдсэн хэт халалтад өртсөн байна.

Австралиас Грек хүртэлх ой, хээрийн түймэр урьд өмнөхөөсөө илүү удаан үргэлжилж, улам бүр тархаж байгаа талаар НҮБ-ын тайланд дурдаж, улмаар түймэр ойролцоогоор 30 сая акр газрыг шатаасан гэж үзжээ. Мөн 2020 онд 155 сая хүн цаг агаарын эрс тэс уур амьсгалын сөрөг нөлөөлөл, зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн хямралаас үүдэн хүнсний хомсдолд нэрвэгдлээ гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн төсөөлөл

Уур амьсгалын өөрчлөлт нь эрдэмтдийн дунд өрнөдөг гол маргааны нэг. Маш цөөхөн эрдэмтэд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэсэн ойлголтыг үгүйсгэдэг байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр, дэлхийн дулаарлыг хоёр хэмээс доош хэмжээнд байлгахыг хүсвэл нүүрстөрөгчийн давхар ислийг зайлшгүй бууруулах. Мөн 1.5 хэмийн дулаарлыг хязгаарлахын тулд 2020-2030 оны хооронд чулуужсан түлшний үйлдвэрлэлийг зургаа орчим хувиар бууруулах шаардлагатай байгааг тайланд дурджээ.

Эрчүүд уур амьсгалын асуудалтай холбоотой шийдвэр гаргахад 67 орчим хувийг эзэлдэг бол үндэсний болон дэлхийн цаг уурын асуудлаарх хэлэлцээний байгууллагуудад эмэгтэйчүүдийн төлөөлөл 30 хувиас бага хэвээр байгааг тайланд дурджээ. Уур амьсгалын шударга ёсны төлөөх феминист үйл ажиллагааны "Үеийн тэгш эрхийн үйл ажиллагааны эвсэл"-ээс байгаль орчны санхүүжилтийн ердөө гурван хувийг нь охид, эмэгтэйчүүдийн байгаль орчны идэвхийг дэмждэг байна.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын мэдээлснээр хэт халалт нь амьгүй төрөлтийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хумхаа, суулгалт, өндөр халуурал, Зика вирус зэрэг дамжих халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлж, эх, нярайн амь насанд аюултай үр дагаварт хүргэдэг талаар дурдсан байна.

Австрали улсын шилжилт хөдөлгөөн, цагаачлалын асуудал судлалын төвөөс эрхлэн гаргасан "Уур амьсгалын эмзэг байдлын тайлан"-д дурдсанаар 800 сая гаруй хүн буюу дэлхийн хүн амын 11 гаруй хувь нь ган, үер, халууны давлагаа, цаг агаарын эрс тэс үзэгдэл гэх мэт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий байна. Нөлөөлөлд өртөөгүй, ихэвчлэн хамгийн их утаа ялгаруулдаг улс, орнуудад амьдардаг хүмүүс хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс, орны иргэдтэй ижил эмзэг байдалтай тулгардаггүй.

Уур амьсгалын өөрчлөлт нь Зүүн Өмнөд Ази, Зүүн Африк болон бусад орны эмзэг бүлгийн, ядуу буурай ард иргэдийн амьдралд хамгийн ихээр нөлөөлж буйг эрдэмтэд тайлбарлав.

Б.ГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 144 (7388)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хо… 8 цагийн өмнө
MЭДЭГДЭЛ 9 цагийн өмнө
Төрийн өмчийг үнэгүйдүүлдэг байдлыг засахаар олон нийтээс санал авч ба… Өчигдөр
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа Өчигдөр
О.Номинчимэг: Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн өмч хувьчлалаар оносноосоо ал… Өчигдөр
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачи… Өчигдөр
​"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт б… 2026/04/21
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна 2026/04/20
​“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” -Т ТА БҮХНИЙГ УРЬЖ Б… 2026/04/20
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байн… 2026/04/20
Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ 2026/04/20
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төр… 2026/04/17
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын а… 2026/04/17
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө 2026/04/16
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цо… 2026/04/16
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны ө… 2026/04/16
Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй 2026/04/15
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/15
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тог… 2026/04/14