Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нэг кг хуванцарыг 400 төгрөгөөр авч байна

Timesmn@gmail.com
2024/07/26

Манай улс жилд багадаа 20 орчим мянган тонн хуванцар хаягдал гаргадаг. Харин нэг хүн жилд 137.58 кг хуванцар ашигладаг гэсэн судалгаа гарчээ. Иргэд хогоо ангилж хаях сонирхолтой болсон ч хаана хэнд хандаж өгөхөө мэддэггүй. Тэгвэл өрхийн хэрэглээндээ ашигласан хуванцараа хурааж тушаах боломжтой болжээ. Тодруулбал,  Ти Эм Эл Пластик үйлдвэр 30 кг-аас дээш хуванцарыг хаягаар очиж авдаг бөгөөд нэг кг-ийг 400 төгрөгөөр авдаг аж. Харин 30 кг-аас бага бол дараах дугааруудад холбогдож тушаах боломжтой ажээ.

Ти Эм Эл Пластик үйлдвэр нь “М-Си-Эс Кока-Кола” ХХК- ийн охин компани юм. М-Си-Эс Кока кола компани нь 2030 он гэхэд борлуулсан бүх ундааны саваа дахин боловсруулах зорилт тавьснаа зарласан билээ.

Энэхүү зорилгынхоо хүрээнд тэд PET-1 буюу ундаа, усны хуванцар савыг дахин боловсруулах ТМL үйлдвэрийг 2018 онд санаачлан эхлүүлжээ. Тус үйлдвэр нь жилдээ 27 мянган тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд Монгол Улсын нийт хуванцар хаягдлыг дахин боловсруулж, хоёрдогч түүхий эд үйлдвэрлэж байгаа юм.

Энэ талаар Ти Эм Эл Пластик үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Ч.Агиймаа "Ганцхан ширхэг дахиврыг дахин боловсруулснаар 3.87 кг нүүрстөрөгчийн хий, 17.4 л ус, 8.3 гр нефт зарцуулахаас сэргийлэх боломжтой. Манай үйлдвэр өдөртөө 75 тн хуванцрыг дахин боловсруулж 45 тн түүхий эд үйлдвэрлэж байна. Хагас боловсруулсан түүхий эдээ өндөр температурт хайлуулан, талсжуулж эцсийн бүтээгдэхүүн буюу rPET мөхлөгийг үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэсэн rPET мөхлөгөө бид Узбекстан, БНХАУ- руу экспортолдог байсан бол өнгөрсөн онд төхөөрөмжөө сайжруулан хүнсний зориулалттай мөхлөг үйлдвэрлэж одоо дотооддоо нийлүүлэхээр бэлдэж байна. Ингэснээр дахин боловсруулсан хуванцрыг хүнсний зориулалтаар ашиглах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, таны уусан Bonaqua усны савны амьдрах хугацаа улам уртсах болно оо гэсэн үг" гэсэн юм.

6500 м.кв талбайтай энэ том үйлдвэр үндсэн хоёр шугамтай. Цагт 3-3.5 тонн түүхий эд боловсруулж, хоёр тонн хэрчдэс үйлдвэрлэх чадалтай Sorema төхөөрөмж нь гаднаас орж ирсэн түүхий эдийн шошгыг салгаж, ангилан ялгаж, угааж, хатаан хэрчих үндсэн үүрэгтэй. Үүний дараа Eremа нь хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг 280 градусын өндөр температурт хайлуулж, талсжуулан, хөргөснөөр хоёрдогч түүхий эд бэлэн болдог. Уг түүхий эдээр нэхмэлийн утас, гялгар хавтас, дахин боловсруулсан хуванцар гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

"СӨХ болон хувь хүмүүстэй хамтарч ажиллана"

TML үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа аж. Учир нь үргэлж түүхий эдийн хомсдолтой байгаа юм. Угтаа бид ердөө л хогоо ангилаад дадчихвал эдгээр үйлдвэрийг түүхий эдээр бүрэн хангах боломжтой. Иргэд хуванцар саваа зориулалтаар нь ашиглаж, гэртээ ангилан ялгаж хэвшвэл үйлдвэрийн ажилд тун дэмтэй тухай ажилчид хэлж байсныг дурдах нь зүйтэй. Учир нь ангилан ялгаагүй түүхий эд бохирдолтой байдаг тул металл, гаднын биет байгаа эсэхийг үйлдвэрийн ажилчид нэг бүрчлэн гараараа шалгадаг аж. Мөн тэд 2018 оноос хойш хоёрдогч түүхий эд цуглуулдаг аж ахуй нэгж, хувь хүмүүс, цэгүүдтэй хамтран ажиллаж, өнгөрсөн жил долоон мянга гаруй байгууллагатай уулзаж, хогоо ангилан ялгах тухай сургалт оржээ. Түүнчлэн TML үйлдвэр энэхүү ажлаа улам дэлгэрүүлж, дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулах, үйлдвэрт тээвэрлэн нийлүүлэх зорилготой SESL Smart Solution охин компанийг өнгөрөгч онд байгуулсан нь хог хаягдлын менежментийг нэг алхам урагшлуулахад чухал ач холбогдолтой ажил болжээ. Хуванцар сав жин бага боловч овор хэмжээ ихтэй тул цуглуулалтын компани дахивруудыг тээвэрлэснээр ТӨК-ийн ажлыг хөнгөвчилж буй хэрэг. Одоогоор тэд дахиврын бизнес эрхлэгчид, орон нутгийн идэвхтэй харилцагч, аж ахуй нэгжүүд, СӨХ, албан байгууллагууд руу төлөөлөгч нараар холбогдон түүхий эдээ цуглуулдаг ба одоогоор SESL Smart Solution компанийн түүхий эд хүлээх авах цэг Улаанбаатарт гурав, Дарханд нэг бий. Мөн СӨХ болон хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллахад нээлттэй гэдгээ энэ үеэр илэрхийлж байсан юм.

Монгол Улс нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч өдгөө ердөө 3-5 хувийг нь л дахин боловсруулдаг. Харин  бусад улс оронууд хог хаягдлаа ангилан тушаахыг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгож боловсруулсаар байна. Тодруулбал,  Австри улс нийт хаягдлынхаа 54 хувь орчмыг дахин боловсруулдаг бол Германчууд ашигласан хуванцрынхаа 99 хувийг дахин боловсруулдаг аж. Харин Япон улс жил бүр үйлдвэрлэдэг 9.4 сая тонн хуванцар хаягдлынхаа 25 хувийг дахин боловсруулж, 57 хувиас нь эрчим хүч гарган авдаг байна. Эдгээр хөгжингүй орнуудаас ялгаатай нь манай улсад хуванцар шатааж эрчим хүч гарган авах технологи хараахан хөгжөөгүй тул зөвхөн булшлах, дахин боловсруулах гэсэн хоёр сонголт л бий. Тиймээс хогоо булшлах биш боловсруулахад иргэн таны оролцоо чухал байна.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 143 (7387)


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил … 13 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улс… 15 цагийн өмнө
Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүлж, 1280 ор дэлг… 16 цагийн өмнө
Xяналтын камер хүний эрх зөрчих хэрэгсэл болжээ 2025/11/28
COP17 Бэлчээр, хээрийн экосистем дэлхийн эх газрын 50%-ийг бүрдүүлдэг.… 2025/11/28
Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр… 2025/11/27
​ Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компани… 2025/11/25
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна уу… 2025/11/25
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛС… 2025/11/24
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон… 2025/11/20
А.Амартүвшин: Сандал, ширээгүйн улмаас 12 сургууль бүрэн хүчин чадлаар… 2025/11/20
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнс… 2025/11/19
COP16-ААС COP 30 ХҮРТЭЛХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ НЭГТГЭХ, ГАЗАР… 2025/11/19
​COP30 МОНГОЛ УЛС ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ 30.3% БУУРУУЛАХ АМЛАЛТ, БОДЛ… 2025/11/18
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН БИР… 2025/11/17
МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо 2025/11/17
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэм… 2025/11/14
Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж… 2025/11/14
Хөгжлийн банкинд улс төрийн томилгоо хийхгүй, гүйцэтгэх удирдлагыг сон… 2025/11/14
СЭТГҮҮЛЧДИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ ХОЁР ДАХЬ ШАТНЫ СУРГА… 2025/11/13