Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хамгийн өндөр босготой сургууль нь СЭЗИС

Timesmn@gmail.com
2024/07/17

2024 оны элсэлтийн ерөнхий шалгалт долоодугаар сарын 4-7-ны хооронд хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр болж өнгөрсөн. Тэгвэл сургуулиудын босго оноо хэрхэн өөрчлөгдсөн тухай мэдээллийг хүргэе.

 Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шалгуур, шаардлага ижил түвшинд байна

 Улсын хэмжээнд энэ жил нийт 35.939 шалгуулагч бүртгүүлснээс орон нутагт 17.541, Улаанбаатарт 14.812, өмнөх оны 3586 шалгуулагч ЭЕШ өгсөн билээ. БШУ-ны сайдын 2024 оны дөрөвдүгээр сарын 12 өдрийн А/170 тоот тушаалаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагын 2024-2025 оны хичээлийн жилд элсэлт авах үндэсний босго оноог 420-480 байхаар тогтоосон байна. Мөн их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг ижил байхаар тогтоосон. Ингэснээр элсэгчид ижил босгоор мэргэжлээ сонгон суралцана гэсэн үг. Энэ талаар БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир “Өмнө нь төрийн өмчийн сургуулийн сувилагчийн ангийн босго 480 оноо байсан бол хувийн хэвшлийн их, дээд сургуулийн хүний их эмчийн ангийнх 410 байв. Өмчийн хэлбэр харгалзаж босго оноо тогтоосноор хүний их эмч нь сувилагчаасаа бага оноогоор элсдэг тогтолцоо хэрэгжиж байсан. Цаашид ч өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шалгуур шаардлагыг ижил байлгана” гэж мэдээлсэн.Үүнээс гадна элсэлтийн шалгалтын босго оноог шинэчлэн тогтоохдоо өмнөхөөс нь бууруулахгүйгээр хуульчлан тогтоосон билээ.

 

МУБИС-ийн нэг кредит 78-94 мянган төгрөг

 

Зарим их, дээд сургуулийн хичээл ирэх сарын 26-наас эхэлнэ. Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 130 мянга гаруй оюутан суралцах урьдчилсан статистик мэдээлэл гарсан байна. Тэгвэл Монгол Улсын их сургуулийн тухайд тус сургуульд элсэгчид элсэх хүсэлтээ цахимаар гаргах ажээ. Энэ бүртгэл дууссаны дараа элсэх эрх олгох үйл ажиллагаа эхлэх юм байна. Жагсаалтын мэдээллийг цахим хуудаст хандаж “Жагсаалт харах” гэсэн товч дээр дарж харна. МУИС 2024-2025 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмээгүй гэв.  Харин Монгол Улсын Боловсролын их сургуулийн босго оноо 480 бөгөөд багш мэргэжлээр элсэн суралцах оюутнууд Элсэлтийн ерөнхий шалгалтдаа өндөр оноо авсан бол Засгийн газрын тэтгэлгээр 50-100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжтой гэнэ. МУБИС-ийн хувьд  сургалтын төлбөрөө нэмэх эсэх шийдвэр нь эцэслэж гараагүй гэдгийг сургалтын албанаас онцоллоо. Харин багш болон бусад мэргэжлийн онцлогоос шалтгаалж нэг кредит нь 78-94 мянган төгрөгийн хооронд үнэлгээтэй байгаа юм байна.

АШУҮИС-ийн тухайд Анагаах болон Уламжлалт анагаахын сургууль зургаан жил, Био-анагаах, Нүүр ам судлал, Нийгмийн эрүүл мэнд, Эм зүйн сургууль таван жил, бусад салбар сургуулиуд дөрвөөс таван жилийн сургалтын хөтөлбөртэй. Үүнээс сувилагч мэргэжлээр суралцах сонирхолтой, ЭЕШ-ын  хоёр хичээл нь 501 онооноос дээш бол тэтгэлэгт хамрагдах боломжтой аж. Харин Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хувьд цахим бүртгэлийн ажил дуусаж, элсэгчдийн онооны жагсаалт гарчээ. Ингэснээр оюутнууд салбар болон суралцаж буй мэргэжлээсээ хамаараад элсэн орох мэргэжил сонголтоо хийж эхэлсэн байна. Төлбөрийн хувьд нэг кредитүүд өөр, өөр үнэтэй байгаа аж.

 

Оюутан элсүүлэх үндэсний босго оноо:

 

• Их сургууль- 480

• Дээд сургууль -440

• Коллеж -400

• Орон нутгийн их, дээд сургууль – 410

Харин улсын томоохон их дээд сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жилд бакалавр, дэд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо:

• МУИС                       480-600

• МУБИС                     420-480

• АШУҮИС                 410-480

• ШУТИС                    450-480

• ХААИС                     450-480

• СУИС                        440-480

• СЭЗИС                      500-650

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 135, 136 (7379, 7380)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27