Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал​ боллоо

Timesmn@gmail.com
2024/04/26

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монголын хүүхдийн ордонд боллоо. Хуралд тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, саналын эрх бүхий төлөөлөгч болон компанийн удирдлагууд оролцов.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ноогдол ашиг мөн компанийн дүрэмд оруулах өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 28.4 сая тонн нүүрс экспортолж, нийт нүүрсний экспортын 40.8 хувийг дангаараа бүрдүүлж Монгол Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн амжилттайгаар 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хийлээ.  

Тайлангийн хугацаанд компанид Засгийн газраас онцгой дэглэм тогтоосноор засаглал, санхүүгийн сахилга бат сайжирч, нүүрс ачих, экспортлох, тээвэрлэх, хил нэвтрүүлэх үйл явц сайжирсныг компанийн ТУЗ-өөс онцлон тэмдэглэлээ.  

Хуралд оролцогч хувьцаа эзэмшигчид компанийн ТУЗ болон удирдлагын бүрэлдэхүүнээс компанийн үйл ажиллагаа, ногдол ашиг хуваарилах болон бусад асуудлаар нээлттэй асуулт асууж хариулт авлаа.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн  албан ёсны цахим хуудас  болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдэд нээлттэй,  ил тод зохион байгууллаа.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 21 цагийн өмнө
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 23 цагийн өмнө
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02