Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо

Timesmn@gmail.com
2024/05/09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орондоо хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэр байгуулсан “Электрокем Монгол” ХХК-д ажиллалаа.

Тус компани ХБНГУ, БНЭУ, Италийн өндөр технологи бүхий, хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэрээ нэг сарын өмнө ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр жилд 800 мянган ширхэг буюу 12 мянган тн батарей дахин боловсруулах хүчин чадалтай, энэ нь ойрын 10 жилд ч ашиглалтаас гарах бүх батерейг дахин боловсруулж чадна гэсэн үг юм.

Үйлдвэр технологийн хаягдал гаргадаггүй, хэрэглэсэн усаа цэвэрлэж дахин ашигладаг, ижил төстэй бусад үйлдвэртэй харьцуулахад 30 орчим хувийн бага дулаан, цахилгаан зарцуулдаг зэрэг давуу талтайг компанийн удирдлагууд танилцууллаа.

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарей хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй, дэлхий нийтэд аюултай хог хаягдалд тооцогддог. Манай улсад жилд 500 мянга гаруй батарей хаягддаг бөгөөд хар тугалганы бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 500-600 дахин их гэсэн судалгаа байдаг. Ийм үед хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи ашиглан, стратегийн ач холбогдолтой үйлдвэр байгуулсан компанийн удирдлага, хамт олон, гадаадын түнш байгууллагуудад Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх талархал илэрхийллээ.

“Электрокем Монгол” ХХК батарейны хайрцгийг  дахин боловсруулж, полипропилен хуванцар гарган авч хуванцар поддон, арматурын тусгаарлагч үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал жилд 5,000 тн батарей дахин боловсруулж 360 тн полипропилен хуванцар гарган, 36 мянган ширхэг хуванцар поддон үйлдвэрлэх боломжтой. Энэ нь модон поддоныг орлох бөгөөд ашиглалтын хугацаандаа 4,000 орчим нарс модыг тайрахаас хамгаална гэсэн үг юм.

Жилд мөн тооны батарей дахин боловсруулж, түүнд агуулагдах 1,000 тн хүхрийн хүчлийн уусмал хаягдахаас сэргийлж, 200 орчим тн гөлтгөнө үйлдвэрлэх юм байна.

Батарейны шон, холбоос, хавтан болон шаваасыг ч  дахин боловсруулж, 99,97 хувиас дээш цэвэршилттэй цэвэр хар тугалга үйлдвэрлэж экспортод гаргана. Цэвэр хар тугалгаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, тухайлбал рентген туяа тусгаарлах хавтан, катодын зэсийн үйлдвэрлэлийн технологийн хавтан үйлдвэрлэдэг юм.

 “Электрокем Монгол” ХХК өмнө буюу 2018 оноос үүрэн телефон компаниудын болон тээврийн хэрэгслийн ашиглалтаас гарсан  батарейг дахин сэргээх үйлчилгээ үзүүлж байжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 11 цагийн өмнө
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 12 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 14 цагийн өмнө
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замы… 2026/08/24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр,… 2026/08/24
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа 2026/08/24
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө о… 2026/08/21
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ 2026/08/21
​УЛСЫН ИХ ХУРАЛ ТАНЫГ СОНСОЖ БАЙНА 2026/08/21
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү 2026/08/19
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ 2026/08/18
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатга… 2026/08/18
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
"Ногоон өртөө" ашиглалтад орлоо 2026/08/17