Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

Timesmn@gmail.com
2024/04/17

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Шинжлэх ухааны үндэсний зөвлөлөөс шинэ сэргэлтийн 6 бодлогын хүрээнд шинжлэх ухааны оролцоог тодорхойлж, Монгол Улсын хөгжлийн гарц шинжлэх ухаан инновацид тулгуурлана гэж үзсэн.

Монгол Улсын Их Хурлаас анх 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг, 2006 онд хуулийн шинэчилсэн найруулгыг батлан мөрдүүлж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулж ирсэн. Гэсэн хэдий ч өнөөдрийн эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байгаа шинжлэх ухаан, технологийг хөгжил, бодлого чиглэл, түүний үйл ажиллагааны удирдлага, менежмент, хатуу болон зөөлөн дэд бүтэц, нөөцийг удирдахад энэхүү хуулийн хүрээн дэх эрхзүйн зохицуулалт, хэм хэмжээний заалт бүрэн хамарч чадахгүй байна.

Мөн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон тооны бодлого, эрх зүйн баримт бичгийг УИХ, Засгийн газраас батлан гаргасан боловч хөрөнгө, санхүүжилт, хүний нөөцийн хомсдол, салбарын удирдлага, бүтэц, зохион байгуулалт гээд бүхэлдээ оновчгүй явж ирсэн. Шинжлэх ухаан, технологийг зөвхөн нэг салбарын асуудал мэтээр зохицуулж ирсэн нь тус салбарын үр дүнг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хязгаарласан, хөгжлийн урт, дунд хугацааны баримт бичигт дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт зорилтот үр дүндээ хүрэхгүй байх гол шалтгаан гэж дүгнэж байна.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, уг үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, хүний нөөцийн хөгжил, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ.

Мөн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарна гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэж, салбар дундын болон салбар дамнасан хамтын ажиллагаа өргөжиж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо оновчтой, олон эх үүсвэртэй болж, ил тод байдал хангагдаж, санхүүжилт болон үр дүнг уялдуулан хяналтыг сайжруулах боломж бүрдэнэ.

http://www.meds.gov.mn/post/154862



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 16 цагийн өмнө
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 19 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… Өчигдөр
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна Өчигдөр
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ Өчигдөр
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ? 2026/11/09
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 2026/11/06
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… 2026/11/06
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03