A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 62

Backtrace:

File: /var/www/html/application/models/Weather_m.php
Line: 62
Function: file_get_contents

File: /var/www/html/application/libraries/Front_Controller.php
Line: 91
Function: get_all_weather

File: /var/www/html/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /var/www/html/public_html/index.php
Line: 144
Function: require_once

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ

Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ

Timesmn@gmail.com
2024/04/15

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монгол Улсын багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Их хурал өчигдөр Төрийн ордонд эхэлж, сургуулийн өмнөх, ерөнхий болон насан туршийн, мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол гэсэн дөрвөн салбар хуралдаан хийсэн бөгөөд салбар хуралдаануудаас гарсан саналыг нэгтгэн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, шинээр батлан мөрдүүлж буй Боловсролын багц хууль нь монгол хүний сурч, боловсрох үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх чиглэлд бодитой дэвшил гаргана гэж үзэж байгаагаа онцлоод, ялгаатай хэрэгцээ, орон зай, байршлаасаа үл хамаарч хүн бүрд сурч, хөгжих тэгш эрх, боломжийг бүрдүүлэх талаар хуульд тусгасан зохицуулалтуудыг танилцуулсан юм. Тэрбээр, багш, боловсролын байгууллагын удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгах асуудлыг багц хуулиар шийдэж, мэргэжлийн сонгон шалгаруулалтын зарчим үйлчилж байхаар өөрчилсөн гээд, хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын захын дүүргүүдэд багшийн хомсдол нүүрлэж, тогтвортой ажиллах багш цөөрчээ. Энэ нь багш нарын нийгмийн хамгаалал, цалин хөлс бага байгаатай холбоотой. Одоо үүнийг засаж залруулах ёстой. Тиймээс багшийн нийгмийн баталгааг сайжруулж, ажилласан хугацаанаас нь хамааруулан нэмэгдэл тэтгэмж олгохоор хуульд заасан гэлээ.

Мөн тэрбээр, боловсролын салбарт Үндэсний баялгийн сангийн хуримтлал хуваарилагдах ёстой гэж үзэж байгаагаа дурдаад, тухайлбал, ЭЕШ-д 700-гаас дээш оноо авсан сурагчийг тэтгэлэгт хамруулах, багшийн хөгжлийг дэмжих, туслах багшийг багш болгох, магистр, докторт сурах багшид зээл олгох зэрэг олон боломж бийг нэрлэв. Дэлхий дахин өнөөдөр боловсролын өөрчлөлт шинэчлэл, хувиргалт, шилжилтийн тухай ярьж байгааг Улсын Их Хурлын дарга чухалчилж, энэхүү шинэчлэлт өөрчлөлтийн чиг хандлага нь, нэгдүгээрт, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын боломжийг бий болгох, хоёрдугаарт, салбарын хөгжлийн алсын хараатай, ирээдүйд чиглэсэн урт хугацааны бодлого, стратегийг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх, гуравдугаарт, багшийн үйл ажиллагааг шинэ эрин зууны мэдлэг, мэдээлэл, технологийн дэвшил, инновацын шаардлагад нийцүүлэхийг зүй ёсоор шаардаж байна гэсэн юм. Эдүгээ багшийн хөдөлмөрийг эрс өөрчилж байгаа технологийн дор хаяж хоёр томоохон нээлт бий болсныг тэрбээр хэлсэн үгэндээ онцолж, “Нейросайнс” буюу тархи судлалын мэдлэгийг багш нар эзэмшсэнээр сурах үйл ажиллагааг хөнгөвчлөх, үр өгөөжтэй болгох боломж бүрдэж байгааг болон “AI” буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар их өгөгдөлд хуримтлагдсан мэдлэгийн сангаас зөв, цэгцтэй, онолын боловсруулалт хийж, олон талаас нь авч үзсэн мэдээллийг асар хурдтайгаар шүүрдэн авах боломжтой болж байгааг жишээлэн ярив.

Технологийн дэвшил, цахим шилжилтийг сургалтын үйл явцдаа хэрхэн амжилттай хэрэглэхээс манай боловсролын ирээдүй шууд хамаарна гэдгийг Улсын Их Хурлын дарга эцэст нь онцлон тэмдэглээд, Их хурлын үйл ажиллагаа болон Монголын багш нарын эрхэм үйл хэрэгт амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь 10 сая тн хүчи… Өчигдөр
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диа… Өчигдөр
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 2026/11/12
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 2026/11/12
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… 2026/11/11
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 2026/11/11
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ 2026/11/11
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ? 2026/11/09
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 2026/11/06
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… 2026/11/06
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04