Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Гадаадын иргэнд газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлж, ашиглуулах заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасна

Timesmn@gmail.com
2024/04/02

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Байнгын хороодын дарга нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулинд гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалт байгаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Газрын тухай хуультай тус тус зөрчилдөж байна. Иймд зөрчилтэй, хэрэгждэггүй энэ заалтыг хүчингүй болгож, хуулиас хасахаар болжээ.

 Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газраас ирүүлсэн саналд газар ашиглахтай холбоотой тухайлсан харилцааг Газрын тухай хуулиар зохицуулсан тул Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгохыг дэмжсэн байна. 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т Улсын Их Хурлын бүрэн эрхэд “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах” гэж зааж өгсөн. Харин 18 дугаар зүйлийн 18.1.6-д Засгийн газрын бүрэн эрхэд “энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох”, 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заасан нь хэрэгжиж байгаа юм.

 Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчид газар эзэмших ашиглахтай холбоотой харилцааг Газрын тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуулинд байгаа зөрчилтэй заалтыг хассанаар хөрөнгө оруулалтын орчинд ирээдүйд тодорхойгүй байдал, аливаа эрсдэл үүсэхээс сэргийлж байна.

 Өнгөрсөн хугацаанд иргэд, олон нийтийн зүгээс ч тэр газартай холбоотой асуудалд анхаарал хандуулж, саналаа илэрхийлж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн.  Үүний нэг жишээ нь иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” агуулгатай нийтийн өргөдлийг Улсын Их Хурлын албан ёсны цахим системд гаргасныг 100,167 иргэн дэмжиж саналаа өгсөн явдал юм. Уг өргөдлийг холбогдох байнгын хороонд хуваарилж, хаврын чуулганы хугацаанд багтаан шийдвэрлэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгч байсан. Ингэхдээ цаашид газрыг гадны иргэнд эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой хууль зөрчсөн аливаа санаархал, оролдлогыг бүр мөсөн таслан зогсоож, хуулийн зөрчлийг арилгана гэж мэдэгдэж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 15 минутын өмнө
7-10 мянган айлын яндан буулгана 2 цагийн өмнө
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 4 цагийн өмнө
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 22 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 22 цагийн өмнө
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… Өчигдөр
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл Өчигдөр
АЖИЛД УРЬЖ БАЙНА Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… Өчигдөр
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 2026/11/03
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 2026/11/03
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 2026/11/02
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 2026/11/02
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2026/11/02
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 2026/11/02
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28