Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​“Бадрах Энержи” ХХК Монгол улсын их сургуулиудтай хамтран газар доор уусган олборлох технологийн талаар ярилцаж байна

Timesmn@gmail.com
2024/03/04

2024 оны 3 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн эрдэмтэн профессор, оюутнууд байгаль орчинд ээлтэй, олборлолтын эвдрэлгүй арга болох газар доор уусган олборлох технологийн талаарх  мэдлэгээ зузаатгаж байна.

  

Уулзалтын нээлтэд ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбарын эрхлэгч Д. Энхбаяр, Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч Д.Гэрэлт-Од, Геологи, гидрогеологийн  салбарын ахлах багш Б.Наранчимэг,  Геологи, уул уурхайн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг, МУИС-ийн Сургалт, хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын бодлогын газрын дарга С.Булгантамир, Геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгч Ц.Баатарчулуун, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Ц.Төгсөө болон  “Бадрах Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард, Хүний нөөцийн захирал Ануар Каден нар  оролцож   эрдэмтэн багш, оюутнуудад амжилт хүслээ.     

Хоёр өдрийн уулзалт-семинар газар доор уусган олборлох технологиор олборлолт явуулах боломжтой ордын геологийн тогтоц, онцлог сэдвээр зохион байгуулагдаж  байна.  Энэ арга хэмжээнд  30 эрдэмтэн багш, оюутнууд оролцож байна. Энэ удаагийн хоёр өдрийн уулзалт-семинар нь 2024  онд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа нийт 6 удаагийн цуврал уулзалтын эхнийх нь юм.  Уулзалт семинар бүрт “Бадрах Энержи” ХХК-ийн дийлэнхи хувьцаа эзэмшигч “Орано” группийн мэргэжилтнүүд  ирж оролцох юм байна.     


 “Бадрах Энержи” ХХК нь МУИС, ШУТИС болон Сайншанд дахь Политехникийн коллежтой хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч 2023 онд байгуулсан. Энэхүү санамж бичигт тусгасан ажлууд ийнхүү эхнээсээ биеллээ олж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… 21 цагийн өмнө
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … 23 цагийн өмнө
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02