Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

‘’Парламентын судалгаа шинжилгээ’’ эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна

Timesmn@gmail.com
2024/02/16

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг ‘’ПАРЛАМЕНТЫН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ’’ эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2024 оны VIII дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна.

Энэ дугаарт Үндсэн хуулийн шинэчлэл, парламентат ёсны хөгжил төлөвшил, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх бодлогын шийдлийн хувилбаруудыг тодорхойлсон эрдэм шинжилгээний өгүүллүүдийг хэвлэн нийтлэнэ.

 

Бүтээлд тавигдах нийтлэг шаардлага:

 

-       өгүүллийн нэр, өгүүллийн хураангуй, зохиогчийн нэр, эрдмийн зэрэг, цол, эрхэлж буй албан тушаал нь монгол, англи хэлээр байх;

-       зохиогчийн цахим шуудан, утасны дугаарыг хавсаргасан байх;

-       өгүүллийг MS Word программаар, үндсэн бичвэрийг Arial, 11pt, мөр хоорондын зай 1(single), эшлэл, зүүлтийг Arial, 10pt, мөр хоорондын зай 1(single) хэмжээтэй байхаар бичих бөгөөд .docx өргөтгөлөөр ирүүлэх;

-       өгүүлэл нь гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд өмнө нь хэвлэн нийтлэгдээгүй ба 20 хүртэлх хуудастай байх;

-       эшлэл, зүүлтийг стандартын дагуу тэмдэглэсэн, зүй бус хэллэг ашиглаагүй байх.

Бүтээл хүлээн авах хугацаа: 2024 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн дотор


Бүтээлд тавигдах тусгай шаардлага болон холбогдох журмыг дараах холбоосоор үзнэ үү: https://www.parliament.mn/nn/19101/                                                            

Бүтээлийг journalprti@gmail.com цахим хаягаар илгээнэ үү. Утас: 262520, 95953113

Иймд эрдэмтэн, судлаачид та бүхнийг бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

 

 

СЭТГҮҮЛИЙН АЖЛЫН АЛБА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… Өчигдөр
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… Өчигдөр
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 2026/11/03
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 2026/11/03
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 2026/11/02
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 2026/11/02
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2026/11/02
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 2026/11/02
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30