Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хаягдал шилмүүснээс олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж худалдаанд гаргаад байна​

Timesmn@gmail.com
2024/01/29

Хими, химийн технологийн хүрээлэн Мод бэлтгэлийн хаягдлаас гарч байгаа нарсны шилмүүсийг боловсруулж, ямарч хаягдалгүйгээр олон төрлийн бүтээгдэхүүн гарган авах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүллээ.

Хаягдал шилмүүснээс доорх төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж худалдаанд гаргаад байна.

Шилмүүсний нэрлэгнээс Хамар салстыг ариутгах, амьсгалын замын эрхтэн системийг цэвэрлэх, биеэс хорт бодис гадагшуулах, дархлаа сайжруулах эфирийн тос

Тосноос тунаж үлдсэн нэрэгдсэн усыг ашиглан Бактери мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй агаар ариутгагч цацлага

Нэрэгдсэн шилмүүсний ургамлын хандаар олон төрлийн ашигтай био идэвхит бодис агуулах, булчин суллах, арьс зөөллөх, мэдрэлийн ядаргааг арилгах ванны алжаал тайлах бүтээгдэхүүн

Хамгийн сүүлд шилмүүсний үлдэгдэл шааран дээр нь таана, хөмүүл зэрэг ургамлууд нэмээд малын тэжээл гаргаж авчээ.

 Мөн хушны боргоцойн хаягдалаас эфирийн тос гарган авч машины үнэртүүлэгч хийж, цаашид хаягдалгүй технологи нэвтрүүлэхээр судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг үргэлжлүүлж байна. Энэхүү үнэртүүлэгчийг эх орныхоо түүхий эдээс өөрсдийн гараар нэрж гарган авсан эфирийн тосыг ашиглан хийж байгаагаараа онцлог юм. Сибирь хуш мод нь зөвхөн Оросын Сибирь, Монголын нутагт ургадаг субэндемик мод бөгөөд шилмүүс, боргоцой, үр (самар) нь олон төрлийн эмчилгээний ач холбогдолтой. Шилмүүс, боргоцойн эфирийн тосон дах альфа-пинен, борнилацетат, лимонен, абиетатриен зэрэг нэгдлүүд нь модны давирхайлаг, сэнгэнэсэн, анхилуун үнэрийг бий болгохын зэрэгцээ идээт үрэвсэл үүсгэгч бактери, сүрьеэгийн савханцрыг маш бага тунгаар өндөр идэвхтэй устгаж, биед үүссэн стрессийн гормонуудын хэмжээг багасгаснаар дархлааны эсүүдийн үйл ажиллагааг сэргээдэг нь олон судалгаагаар тогтоогдсон билээ.

Монголчууд хямдхан үнэтэй, синтетик гаралтай үнэртүүлэгчийг маш их хэрэглэж байна. Синтетик үнэр нь маш удаан тогтоцтой, хурц үнэртэй байдаг төдийгүй сүүлийн үед хавдар үүсгэдэг, дотоод шүүрлийн эрхтэн системийг доголдуулдаг гэсэн олон төрлийн судалгаа хийгдсэн байдаг. Тиймээс гэр, ажил, албан тасалгаа, машиныхаа орчинд синтетик үнэртүүлэгчээс аль болохоор зайлсхийж, эрүүл мэндээ хамгаалаарай.
Монголын эрдэмтэд байгалийн гаралтай, таны эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг 10 гаруй жилийн судалгаа, шинжилгээ,хөгжүүлэлтийн явцад гарган авсан юм.

Хими, химийн технологийн хүрээлэн
Шинжлэх ухаан технологийн паркийн 1 давхарт Инновацийн дэлгүүр

https://www.facebook.com/aromon.mongolia




0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан м… 12 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлий… Өчигдөр
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохио… Өчигдөр
С.Батжаргал: Хиймэл оюун ухаанаас болгоомжлох биш боломж болгож ашигла… Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн … 2026/06/02
ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ 2026/06/02
АВЛИГЫН ХӨРСИЙГ ОРВОНГООР НЬ ӨӨРЧЛӨХ РЕФОРМЫН ЭХЛЭЛ БОЛ -ӨМЧИЙН ШИНЭТГ… 2026/05/29
УИХ-ын дарга С.Бямбацогт: Инфляцид хамгийн их өртөж байгаа нь бага орл… 2026/05/29
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь ч… 2026/05/29
УИХ-ын дарга С.Бямбацогт:​ Цэцийн нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа ду… 2026/05/28
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байн… 2026/05/28
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа 2026/05/28
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засд… 2026/05/27
Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж б… 2026/05/27
​АТГ: “Соёл” хүүхдийн зусланг Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн г… 2026/05/27
“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 2… 2026/05/27
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр аш… 2026/05/26
ҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам т… 2026/05/26
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ 2026/05/26
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг тү… 2026/05/25