Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

​БАЙЛДАГЧИЙН ХАЛААСАНД ГЕНЕРАЛЫН МӨРДӨС БАЙДАГ ГЭДЭГ ХЭЛЦ ҮГ БИЙ

Timesmn@gmail.com
2023/12/20

Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид 2023 оны хоёрдугаар ээлжинд хугацаат цэргийн албанд татагдан ирсэн мотобуудлагын ротын 1 дүгээр салааны байлдагч М.Эрдэнэбаатар элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, математик, нийгмийн ухааны хичээлээр хамрагдаж, үүнээс математик, нийгмийн ухааны хичээлд өндөр оноо авсан юм. Энэхүү баярт мөчид байлдагч М.Эрдэнэбаатарын сэтгэгдлээс хуваалцъя. 

         

 Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?         

 - Намайг Мөнхбаярын Эрдэнэбаатар гэдэг. Баянхонгор суманд төрсөн, 18 настай. 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хуваарилагдаж, хугацаат албаа нэр төртэйгөөр хааж байна.            

 Та өмнө нь цэргийн алба хаахыг хүсдэг байсан уу? Эсвэл цэргийн зарлан хуудас аваад гэнэт шийдэв үү?

          - Би өмнө нь Дотоод хэргийн их сургуульд суралцана гэсэн бодолтой байсан. Харамсалтай нь, элсэлтийн ерөнхий шалгалтад тааруу оноо авсны улмаас өөрийнхөө хүссэн сургуульд орж чадалгүй өнгөрсөн. Тэгээд би цэргийн алба хаах хүсэл төрөөд ирсэн.        


  Цэргийн албаны хамгийн бахархалт зүйл нь юу вэ?      

  - Өмнө нь цэргийн амьдралыг их чанга гэж боддог байсан. Өөрийн биеэр алба хаах хугацаанд бодож байсан бүх зүйл өөр юм билээ. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алба хааж тэсвэр хатуужил сууж, бусдыгаа гэсэн амь нэгтэй болж байна. Энэхүү богино хугацаанд, олон сайхан анд найзуудтай нөхөрлөж явна. (инээв) Миний хувьд бидний нэгнээ гэсэн сэтгэл үнэхээр бахадмаар шүү. Мөн цэргийн албанд татагдаж ирээд бие бялдрын хөгжлөөс гадна сэтгэлийн их хат суудаг юм шиг санагдсан.          

Ирээдүйн зорилгоо тодорхойлбол?        

 - Цэргийн албанд ирэхээс өмнө цагдаа болох хүсэлтэй байсан. Харин өдгөө энэ бодол маань өөрчлөгдсөн. Би энэ ангидаа барилгын өргөн мэргэжил эзэмшээд Ахлагчийн албанд шилжих, цаашлаад Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцаж офицер болох зорилготой болсон доо.      

    

Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн бэлтгэж орсон бэ? Цэргийн алба хаах хугацаанд бэлтгэх цаг зав байсан уу?        

- Цэргийн алба хааж байх хугацаанд элсэлтийн ерөнхий шалгалтыг бэлтгэх хугацаа хангалтай байсан. Ротын захирагч болон мөр зэрэгцэн алба хааж байгаа найз нөхөд, мөн ангийн удирдлагын зүгээс ч элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх бололцоогоор бүрэн хангасан. Тиймээс миний хувьд элсэлтийн ерөнхий шалгалтаа  амжилттай өгч, өмнөх шалгалтаар авсан оноогоо илт дээшлүүлсэн. Энэ завшааныг ашиглан бүхий л нөхцөл, боломжоор хангаж, дэмжсэн тус ангийн удирдлага болон ротын захирагчдаа талархсанаа илэрхийлье. Мөн гэр бүлийнхэндээ хайртай шүү гэж хэлмээр байна.    

                                                                                                        Дэслэгч Б.ПАГАМСҮРЭН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… 1 цагийн өмнө
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… 3 цагийн өмнө
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… 4 цагийн өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 … Өчигдөр
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтг… Өчигдөр
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэр… 2026/06/23
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулн… 2026/06/23
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үй… 2026/06/22
Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа 2026/06/22
УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдрийн байдлаар 300 гаруй аж ахуй нэгж 10… 2026/06/18
УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхи импортлогчдын лоббинд автсан улстөрчи… 2026/06/18
Жасулан Копберген удахгүй Монгол улсад хүрэлцэн ирэх гэж байна 2026/06/18
Шинэ төрлийн залилах гэмт хэрэг... Та болгоомжил! 2026/06/17
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй 2026/06/17
ОХУ-тай хөгжүүлж буй түншлэлийн харилцаанаас БНАСАУ юу хожиж байна вэ? 2026/06/17
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон … 2026/06/16
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт тата… 2026/06/16
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг д… 2026/06/15
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын … 2026/06/15
Ван И-гийн айлчлалын эргэн тойронд 2026/06/15