Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Р.Сэддорж: УИХ-ын гишүүдийг буруу мэдээллээр хангаж байна Х.Сугир даргаа

Timesmn@gmail.com
2023/12/06

“Тавантолгой” ХК-ийн захирал асан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: Тавантолгойн орд газар 1966 оны морин жилд үйл ажиллагаагаа эхэлсэн. 1997 оны Ашигт малтмалын тухай хууль гарснаар  зөвхөн сумдуудын нүүрсний хэрэглээг хангадаг байсан компани 11 мянга гаруй га талбайтай байж байгаад 169 га талбайтай үлдсэн.  Тавантолгой ордын 0.4 хувь дээр үйл ажиллагаа эрхэлж үлдсэн.

Энэ компанийн 12.9 хувийг дэлхийн 10 гаруй орны 2300 хувьцаа эзэмшигч Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмшсэн. Дандаа топ-д явдаг. TTL гэдэг хувьцааны нэр нь явдаг.  Ногдол ашиг сайн өгдөг учраас хувьцааг нь гадаадынхан сайн авдаг.  Нэг тонн нүүрснээс хамгийн их татварыг улсдаа төлдөг улс юм.

Өнгөрсөн хугацаанд 560 гаруй тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгосны 286 тэрбум төгрөгийг Өмнөговь аймагт өгсөн. Өмнөговь аймгийн хөрөнгө оруулалт болж явдаг.  Аймагт олгосон ногдол ашгаар автозам тавьж, сургууль цэцэрлэг барьж, өвөлжилтийн хүндрэлийг давах өвс тэжээл зэрэг бүхий л зүйлд зарцуулдаг.

Өнгөрсөн 2022 онд 140 тэрбум төгрөг Өмнөговь аймагт орсон.

“Тавантолгой” ХК-ийн ТУЗ- ийн гишүүн хийж байгаагүй Х.Сугир дарга их юм мэддэг юм шиг ярьж ирсэн. Уул уурхайн мэдээлэл сайн биш хэрнээ дэлхийн зах зээлийн ханш, уурхайн ам нөхцөл зэргийг хольж ярьдаг. УИХ-ын гишүүдийг буруу мэдээллээр хангаж  ирсэн. Ингэж болохгүй ээ. Нэг жишээ хэлэхэд уурхайн амны үнэ, 280 км-ын цаана байгаа Ганц мод боомт дахь  үнэтэй хольж ярьдаг. Энэ хоёр хоорондоо асар их ялгаатай, тээврийн үнэ, гаалийн татвар нь орсон, өөр өөр байршил дээр байдаг үнийг хольж ярьдаг. Дэлхийн зах зээлийн үнэ, Тяньжины боомт дээр байдаг үнийг хольж ярьдаг. Ижилхэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” компани, “Тавантолгой” ХК амьдрахын тулд өрсөлддөг. Ганц модны үнэ 70 хэдэн ам.доллар байхад уурхайн ам дээр 25 ам.доллараар олон жил зарсан гэдэг.

Энэ аж ахуйн нэгж 0.4 хувь дээр байгаа 1966 оноос хойш ажилласан. Эргэн тойрон “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайгаар хүрээлэгдсэн, сумдынхаа уурын зуухыг халаахын тулд амьдрах хэрэгтэй байсан. Бүх худалдан авагч нь “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” руу явчихдаг. “Тавантолгой” ХК үнэ ханшаа буулгахаас аргагүй байсан. Татварын ерөнхий газар мэдэж байгаа, аудит мэдэж байгаа. Өмнөговь аймгийн 75 мянган иргэн эзэмшдэг “Тавантолгой” ХК-ийг өдий хүртэл үр ашигтай ажиллуулж ирсэн нь хамт олны хөдөлмөр.  “Тавантолгой” ХК-ийн бичиг баримтын тухайд Архивын ерөнхий газрын мэдэх асуудал. Хуулиараа компани дээр баримт тэдэн жил хадгалагдаад улсын архив руу явна гэсэн хуультай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох ш… 15 цагийн өмнө
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асу… 18 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖ… Өчигдөр
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна Өчигдөр
"Шинэ цагийн малчин” хөтөлбөр эхэллээ Өчигдөр
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
Шүтээн зураач, лам Т. Дүгэрийн “Жийдаан богдын увдис” үзэсгэлэнд Жийда… 2026/11/09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ? 2026/11/09
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний санал… 2026/11/06
Ц.Сандаг-Очир:Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрий… 2026/11/06
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 2026/11/05
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 2026/11/05
7-10 мянган айлын яндан буулгана 2026/11/05
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 2026/11/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/11/04
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… 2026/11/04
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… 2026/11/04
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл 2026/11/04
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03