Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Г.Зандашатар: Малчдын нийгэм, эдийн засгийн асуудлыг цогцоор нь шийдэх тогтолцоо бий болгоно

Timesmn@gmail.com
2023/12/01

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг сонслоо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар зарим асуудлаар Засгийн газар, холбогдох Байнгын хороодод үүрэг, чиглэл өгөв.

Хөдөө орон нутаг, малчдад тулгамдаж байгаа дизель түлшний хангамжийн асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авахаар боллоо. Ингэхдээ тээвэрлэлт, захиалгыг сайтар төлөвлөж, хуваарийн дагуу нийлүүлэлтийг тогтворжуулахад анхаарах хэрэгтэйг сануулав. Учир нь уул уурхайн үйлдвэрлэл, экспорт даруй 1.5 дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор дизель түлшний импорт 40 хувиар өссөн. Эдийн засгийн төлөвлөлтийг буруу хийснээр  хомсдол үүсэх нөхцөл болсон тул ОХУ-ын талтай холбогдож арга хэмжээ авсан гэж УИХ-ын дарга мэдэгдлээ. Мөн Засгийн газар дунд хугацаандаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, идэвх санаачилгатай ажиллах шаардлагатайг тодотголоо.

Үүнээс гадна малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг дамжуулах, хүлээн авах, нэгдсэн тогтолцоог бий болгох үүргийг Шадар сайдад өглөө. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл дамжуулах уламжлалт сувгууд болон технологийн хөгжлийг ашиглаж мэдээлэл дамжуулах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, үүнийгээ олон нийтэд танилцуулж, хэрэглэх хэвшил бүрдүүлэх шаардлагатай байна гэв.

Мөн дунд, урт хугацаандаа мал аж ахуйн асуудлуудыг цогцоор шийдэх санаачилга болох Малчин Өрхүүдийн Нэгдсэн Холбоо /МӨНХ/ байгуулах төсөл, ТЭЗҮ-ийг ХААИС, МУИС-ийн эрдэмтэн судлаачид, УИХ-ын гишүүд хамтарсан ажлын хэсгээс боловсруулсныг зарлалаа. Уг холбоог байгуулах санаачилга нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцсэн шинэ төсөл бөгөөд малчдын түүхий эд бэлтгэлийн систем, нийгмийн хамгаалал, санхүү, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг цогцоор нь шийдэхэд чиглэнэ гэдгийг УИХ-ын дарга Түүнчлэн малыг эрүүлжүүлэхээс эхлээд түүхий эд бэлтгэлийн систем, борлуулалтын сүлжээ, үйлдвэрлэлээс экспорт хүртэлх нэгдсэн тогтолцоо бүрдүүлснээр малчдын нийгэм, эдийн засгийн асуудлыг бүхэлд нь шийднэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Даваа гарагт дээрх асуудлуудаар ажлын хэсэг байгуулагдаж, тодорхой мэдээллүүд өгөхөөр тогтлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 9 цагийн өмнө
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 10 цагийн өмнө
7-10 мянган айлын яндан буулгана 13 цагийн өмнө
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 14 цагийн өмнө
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… Өчигдөр
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… Өчигдөр
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл Өчигдөр
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 2026/11/03
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 2026/11/03
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 2026/11/02
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 2026/11/02
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2026/11/02
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 2026/11/02
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28