Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Сүхбаатар дүүргийн ЖДҮ-г дэмжих төв "Монгол брэнд” -тэй хамтран ажиллана

Timesmn@gmail.com
2023/12/01

“Монголдоо бүтээцгээе” уриатай Монгол брэнд төсөл нь үйлдвэрлэгч, бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс том бүтээн байгуулагч хүртэл баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээний талаарх цуврал нэвтрүүлэг, сошиал медиа, контентыг  олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх гол зорилготой юм.

Импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх  бодлогын хүрээнд Монголдоо үйлдвэрлэгч, бүтээгчдээ дэмжих чиглэлээр МОНГОЛ БРЭНД онлайн платпормыг хөгжүүлж түлхүү уул уурхайн бус салбарыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, борлуулалтад бодитоор дэмжлэг үзүүлэх чиглэл илүүтээ чиглэгддэг юм.

МОНГОЛ БРЭНД ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ш.ОТГОН-ӨЛЗИЙ: Манай холбооны бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлэг, контент, таны оруулсан бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээ мэдээлэл нь Монгол брэнд төслийн www.mongolbrand.mn цахим хуудас, бусад олон нийтийн сүлжээнд байршиж, интернэт, сошиал медиа хэрэглэгчдэд хүртээмжтэй хүргэх зорилготой юм.

Энэхүү хамтын ажиллагааны баримт бичгийн зорилго, зорилтын хүрээнд Монгол брэнд холбоо, Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих төвтэй хамтран ажиллаж дүүргийн хувиараа, өрхийн үйлдвэр эрхлэгчид, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэж бүтээж буй бүтээгдэхүүн үйлчилгээг фото, бичвэр, дүрс гурвалсан хэлбэрээр бэлдэж шат дараатай олон нийтийн хүртээл болгож www.mongolbrand.mn цахим хуудас, бусад олон нийтийн сүлжээнд байршуулж, интернэт, сошиал медиа хэрэглэгчдэд хүртээмжтэй хүргэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар эхэллээ, энэ хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж бүх өрхийн үйлдвэр эрхлэгчид болоод жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн тулгамдаж байгааа боруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд чиглэгдэх болно.

СҮХБААТАР ДҮҮРЭГ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ДЭМЖИХ ТӨВИЙН ЗАХИРАЛ Ц.БУЛГАН:

Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих төвийн бодлого бол уул уурхайн бус салбарыг дэмжих эдийн загаа солонгоруулах чиглэлээр чиглэгдсэн дүүргийнхээ нутаг дэвсгэрт бүртгэлтэй өрхийн үйлдвэрлэгчдээс эхлээд жижиг дунд аж ахуй нэгжүүдийг дэмжиж ажиллах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Сүхбаатарт үйлдвэрлэв нэрийн барааны дэлгүүр бодлогоор хэрэглэгчдэд ойр цэгээс хүргэх бодлого баримтлан ажиллуулж байна. мөн гадаад дотоодын хамтын ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ нь тэднийг чадавхжуулах сургалтууд, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэх мэт чиглэлээр ажиллаж байна. жишээлбэл манай төвд маш олон өрхийн үйлдвэрлэгчдийг нэгтгэж оёдол гар урлалын чиглэлээр ажилладаг тэднийг нэгтгэж энэ төвдөө хөнгөлөлттэй нөхцөлөөр дэмжиж ажиллаж байна.

Залуучуудад зориулан орчин үеийн мэдлэг технологийн чиглэлээр тусгай танхим тохижуулж тэднийг чадавхжуулах сургалтууд хийгдэж байна. 2022 онд бид 1000 гаран жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байсан бол 2023 онд бид бүртгэлийг бүрэн хийх тэднийг оролцоог нэмэгдүүлэх чиглэлд илүүтэй зорилго тавьж ажилласан үүний үр дүнд 2000 гаран өрхийн үйлдвэрлэгчдээс эхлээд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бүртгэсэн.  Хөгжихөд нэг гол том үзүүлэлт байдаг энэ бол хэмжих, хэмжиж чадвал хөгжиж чадна. Энэ хүрээнд бид бүх бүртгэлийг  хангасан хөгжилд шат дараатай зөв бодлого, хэрэгжилт, хяналт мониторинг хэрэгтэй.

Монгол брэнд төсөлтэй хамтран ажиллаж эдгээр ажлуудыг шинэ шатанд гаргаж алхам алхмаар үр дүнг гаргаж түүнийг дүгнэж Сүхбаатар дүүргийнхээ ЖДҮ-ийг олон нийтэд хүргэх борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 21 цагийн өмнө
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 23 цагийн өмнө
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол… Өчигдөр
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад … Өчигдөр
​Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг… 2026/10/14
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгий… 2026/10/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 2026/10/13
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 2026/10/12
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/12
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05