Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт болж байна

Timesmn@gmail.com
2023/07/25

Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт болж байна
Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт Итали Улсын нийслэл Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхэллээ.

Дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилгаар 2021 онд АНУ-ын Нью-Йорк хотноо анх удаа зохион байгуулж байсан юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг урьсан бөгөөд Ерөнхийлөгчийг төлөөлөн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр холбогдох хуралдаануудад оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох буюу дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээнд хувь нэмэр оруулах зорилтыг дэвшүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын байгууллагууд болон гадны улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Гурван өдөр үргэлжлэх энэхүү дээд хэмжээний уулзалтад 170 орчим орны 2,000 орчим дээд, өндөр түвшний төлөөлөгч, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна.

Дээд хэмжээний уулзалтаар оролцогч улс орнууд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хоёр дугаар зорилт болох “Өлсгөлөнг зогсоох” зорилтын хүрээнд хүлээсэн үүрэг амлалтууддаа гаргасан ахиц дэвшлийг дүгнэж, хүнсний тогтолцоогоо боловсронгуй болгохын тулд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, чиглэлүүдийг тодорхойлох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 11 цагийн өмнө
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй 12 цагийн өмнө
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа Өчигдөр
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв Өчигдөр
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 2026/10/09
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 2026/10/09
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 2026/10/08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2026/10/08
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй 2026/10/01
ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ 2026/10/01