Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно

Timesmn@gmail.com
2023/05/05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно.

Төрийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзтай уулзаж, Монголын ард түмний нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд баяр хүргэнэ.

Цог Жавхлант Хааныг сэнтийд залах төрийн ёслолд гадаадын улс орны төр, засгийн 2000 гаруй төлөөлөгч оролцоно.

Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол Улс Британи Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд Британи нь барууны орнуудаас хамгийн түрүүнд манай улстай дипломат харилцаа тогтоосон, ардчилал шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь дэмжиж ирсэн улс юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
#ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна 10 цагийн өмнө
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна 11 цагийн өмнө
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ? 16 цагийн өмнө
ОХУ-аас шатахуун тасралтгүй орж ирж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах… Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан … 2026/08/10
ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО 2026/08/10
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаа… 2026/08/10
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрх… 2026/08/10
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөг… 2026/08/10
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн” 2026/08/07
Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав 2026/08/07
“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах аж… 2026/08/06
“Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км… 2026/08/05
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж… 2026/08/05
2160 тонн АИ-92 автобензин буулаа 2026/08/05
"Эрдэмтдийнхээ судалгааг үнэлдэг төртэй байгаад талархаж байна, санхүү… 2026/08/05
Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн … 2026/07/31
Нийслэл, дүүргийн шуурхай штабууд хүч, хэрэгслийн бэлэн байдлыг ханган… 2026/07/30
Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн… 2026/07/30