Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

ANSO-ийн удирдах зөвлөлд Монгол улсын ШУА сонгогдлоо

Timesmn@gmail.com
2023/11/16

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны гуравдугаар Ерөнхий ассамблейд оролцов.

ANSO (Alliance of Internatioanal Science Organizations) буюу Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны  гуравдугаар Ерөнхий ассамблейд БНХАУ-ын Чончин хотод зохион байгуулагдаж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга нар 2023 оны 11-р сарын 4-5-ний өдрүүдэд оролцлоо.  Уг хуралд дэлхийн 72 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож ANSO-ийн нийт 78 гишүүнээс удирдах зөвлөлд 6 гишүүн сонгогддог бөгөөд энэ удаа Монгол улсын ШУА сонгогдож өдөр тутмын удирдах дээд байгууллагад нь 2024-2026 онд ажиллахаар боллоо. 

 Тус уулзалтын үеэр БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, АНСО-ийн ерөнхийлөгч, бусад төлөөлөгчидтэй албан уулзалт хийж Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр тохирлоо. Үүнд;        

  1. “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр орны хамтарсан судалгааны лабораториудыг Монгол Улсад байгуулах,
  2. Ахисан түвшний судлаач бэлтгэх, залуу судлаач нарын хүний нөөцийн солилцооны хүрээнд Орчин үед судалгааны их сургуулийг сургалт, судалгаа хослуулах замаар Шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудыг хамтран ажиллуулах гэрээ байгуулах.
  3. Монгол улсад хэрэгжүүлж буй UMAS төслийн хүрээнд Хятадын Шинжлэх ухааны Академийн Их сургууль (UCAS), Монгол Улсын ШУА-тай хамтран ажиллах гэрээ байгуулж цаашид хамтран ажиллах, боловсролын нэгдлийг хангаж, оновчтой, мэдлэг, инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дамжуулан, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэлтийг хангах. 
  4. АНСО-ийн хамтарсан судалгааны төслийн тоо, санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
Хөхтөн амьтад, шувуу, шавжийн олон янз байдал, хамгаалал зэрэг  судалгааны чиглэлээр хамтран ажиллана

     



2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга БНХАУ-ын ШУА-ийн Амьтан судлалын хүрээлэнтэй танилцаж, хамтран ажиллах салбар, чиглэлийн талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтын дүнд хоёр тал Алтай уулс орчмын хөхтөн амьтад, шувуу, шавжийн олон янз байдал, хамгаалал, амьдрах орчин мониторингийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаас гадна боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх тал дээр мөн хамтран ажиллахаар болж Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга болон БНХАУ-ын ШУА-ийн Амьтан судлалын хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч профессор Zhan Xiangjiang нар хамт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

 Мөн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга БНХАУ-ын ШУА-ийн Бэлчээр судлалын хүрээлэнтэй танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтын дүнд цөлжилт болон бэлчээрийн доройтолтой тэмцэх, урьдчилан сэргийлэх, бэлчээрийн нөөцийн мониторинг судалгааны чиглэлээр хамтран ажиллахаас гадна судалгааны суурин бий болгох боломж бололцоо гэх мэт өргөн хүрээнд хамтран ажиллахаар болж хоёр тал харилцан тохиролцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: https://biology.ac.mn/c/r?cont...

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 9 цагийн өмнө
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 10 цагийн өмнө
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзл… 2026/08/25
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн… 2026/08/25