Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Л.Оюун-Эрдэнэ: МАН ганцаараа хурдан явахаас илүү олуулаа хол явахыг илүүд үзнэ

Timesmn@gmail.com
2023/05/05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Бид асуудалд бодитой яримаар байна. Албан өрөөнд орж ирээд ярихаараа зөв гээд, чуулганы хуралдаанд орж ирэхээрээ буруу байна гээд байдаг. Олон намыг оруулж ирэх нь геополитикийн хувьд зөв байна. Том мажоритар тогтолцоогоор байхаар бусад улс төрийн намуудад хүнд байна. Тийм учраас сонгуулийн хаалгыг нээж, боломжийг бүрдүүлж өгөөч гэдэг саналыг улс төрийн намууд тавьсан. Бид энэ саналыг нь оруулж ирээд хэлэлцүүлж байна. Яагаад АН энэ асуудлыг өмнө нь олон удаа оруулж ирсэн юм.

Хүний гараар могой бариулах гэдэг шиг дотроо хүссэн мөртлөө, гаднаа үгүйсгээд байх нь буруу. Иргэд сонгогчид бүгдийг мэдэж байгаа.

 76:76 гэдэг нь бодлого илүү тойрог талаасаа харах магадлал өндөр байна. Нийгмийн төлөөллийн дуу хоолой тойргуудад хуваагдана. Тойрог, тойрогт байгаа асуудлыг гаргаж ирнэ. Бодлогын мэтгэлцээний өрсөлдөөн гэсэн үг. Ингэснээр сонгогчдын санал гээгдэхгүй. Эмэгтэйчүүдийг улс төрд оруулах гээд байгаа юм биш. Гарч байгаа бодлого нь тэнцвэртэй байх бодлогыг хангах гэж байгаа юм. Парламентад хүйсийн тэнцвэртэй байдал хангагдаж байж, бодлого зөв болно.

Магадгүй, жендэрийн тэгш байдал хангагдсан бол өнөөдөр гуравдугаар эмнэлгийн газрыг дүүртэл байшин баригдахгүй байсан байх. АН энэ саналыг дэвшүүлж ирсэнд талархдаг. Та бүхний 15 жилийн санал дээр тулгуурлаж, өнөөдөр энэ асуудлыг ярьж байна. Тийм учраас та бүхэн үнэн байх ёстой. АН оруулж ирэхээр зөв, МАН оруулж ирэхээр буруу гэсэн асуудал байхгүй өнгөрсөн цаг хугацаанд тан шиг үсчсэн шийдвэр гаргасан бол манай улсын геополитект эрсдэлтэй байдал үүсэж мэднэ. Бидэнд тогтвортой бодлого хэрэгтэй. .  Бид өнөөдөр дээрээ дүгнэлт хийж ирээдүйд зөв байх ёстой. Та бол мэргэшсэн парламентч, танкчин хүн. Эрхэм ахад цэгцтэй мэргэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье .

Үндсэн хууль бол өөрөө зөвшилцлийн баримт бичиг. Парламентын асуудлыг нэг нам дангаараа  шийдвэрлэхгүй. Өнөөдрийн хэлэлцүүлэг дараагийн парламентын судалгааны баримт болоод үлдэж болно. МАН-ын хувьд ганцаараа хурдан явахаас илүү олуулаа хол явахыг илүүд үзнэ.  хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04