Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Самсунг компани iPhone 13-тай өрсөлдөхүйц Galaxy S22 шинэ утасны загваруудаа танилцууллаа

Timesmn@gmail.com
2022/02/10

Гар утасны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Самсунг компани Apple компанийн iPhone 13-тай өрсөлдөхүйц Galaxy S22 загварын ухаалаг шинэ утасны загваруудаа танилцууллаа. Самсунг уламжлал ёсоор оны эхэнд Galaxy S загварын утсаа, намар уян хатан дэлгэцтэй Galaxy Z-ийн шинэ загваруудаа танилцуулдаг. Энэ удаад Galaxy S22 утас болон Tab S8 таблетын онцлог шинж чанаруудын талаар хэвлэлээр удаан хугацаанд цацагдаж байсан ажээ.   Шинэ загваруудынхаа камер, процессор, дэлгэцийг шинэчилсэн бөгөөд зөвхөн Galaxy Notes загварын утаснуудад байсан S Pen үзэгтэй болсон байна. Хамгийн үнэтэй загвар болох S22 Ultra нь хоёрдугаар сарын 25-нд АНУ-д 1200 долларын үнээр худалдаанд гарах юм байна. Үлдсэн хоёр загвар болох Galaxy S22 Plus 1000 доллар, S22 нь 800 долларын үнэтэй байх аж. Самсунг өнөөг хүртэл дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа ч ковидын хоёр жилд борлуулалт бараг өсөөгүй гэнэ. Өнгөрсөн жил Самсунг 270 сая гаруй утас, Apple 230 сая гаруй утас борлуулсан ч iPhone-ийн эзлэх хувь 16 хувиас 17 хувь болж өссөн бол Самсунгийнх 20 хувь хэвээр байна гэж тус салбарын Canalys болон IDC байгууллагын шинжээчид  мэдээлэв. Гуравдугаар байрт Хятадын Xiaomi багтдаг бөгөөд энэ байр сууриа улам бэхжүүлж, сүүлийн нэг жилийн хугацаанд зах зээлд эзлэх хувийн жингээ 11.5 хувиас 14 гаруй хувь хүртэл нэмэгдүүлсэн байна.Galaxy S22  ухаалаг утасны үзүүлэлт:Дэлгэц: Dynamic AMOLED 2X, 120Hz Бат бэх хөнгөн цагаан хүрээ нь хуяг мэт харагдах бөгөөд урд, хойд хэсэг нь Corning Gorilla Glass Victus буюу хамгийн сайн чанарын шилээр тоноглогдсон анхны ухаалаг гар утас болсон байна. Тиймээс урд дэлгэц болон арын хэсэг нь зурагдахгүй, унагахад тэсвэртэй.Камер:Үндсэн камер 108+12+10+10 мегапиксель /мэргэжлийн гэрэл зургийн студи халааслаад явж байгаа мэт мэдрэмж өгөх өндөр чанартай камерууд, 100 дахин томруулах боломжтой space zoom  технологи/ Урд камер 40 мегапиксель 45 Вт хурдан цэнэглэгч адаптер Урд болон арын камерыг нэгэн зэрэг ашиглаж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн хүссэн бичлэгээ хийх боломжтой. Ухаалаг галерей нь мэргэжлийн түвшинд зургаа засварлах боломжийг олгоно. Object Eraser функц нь зурагнаас объектыг цэвэрхэн хайчлан авах боломжийг олгодог. Samsung Knox технологийн тусламжтай хувийн нууцаа хамгаалах боломжтой бол Knox Vault таны биометрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг байна. Secure Folder нь таны хувийн мэдээллийг хамгаалдаг. Дэлгэцэд суурилуулсан том мэдрэгч бүхий хэт авиан хурууны хээн сканнер нь нэг товшилтоор түгжээг хурдан бөгөөд аюулгүй тайлах боломжийг олгодог байна.Tab S8Эх сурвалж: Samsung, ВВС

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04