Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Apple компани гар утасны борлуулалтаараа дэлхийд дахин тэргүүлж байна

Timesmn@gmail.com
2022/01/28

Apple компани өнгөрсөн оны сүүлийн улиралд гар утасны борлуулалтаар Хятадын зах зээлд болон дэлхийн зах зээлд тэргүүлснийг өчигдөр нийтлэгдсэн хоёр тусдаа судалгааны үр дүн харуулжээ.Counterpoint Research байгууллагын судалгаагаар Apple компани өнгөрсөн оны сүүлийн улиралд Хятадын зах зээлд тэргүүлж, түүхэндээ хамгийн өндөр хувь буюу 23 хувийг эзэлдэг болсон байна. Хамгийн сүүлд 2015 онд Apple ийм байр сууринд хүрч байжээ. 2021 оны гуравдугаар улиралд Хятадын дотоодын үйлдвэрлэгч Vivo өөрийн зах зээлд тэргүүлж байсан юм.Хятадын зах зээлд гаргасан энэ амжилт нь дэлхийн зах зээлд бас тэргүүлэх боломж олгосон байна. Canalys байгууллагын гаргасан тооцоогоор 2021 оны сүүлийн улиралд дэлхийн гар утасны зах зээлийн 22 хувийг Apple, 20 хувийг Самсунг компани тус тус эзэлжээ. “Apple компани гурван улирлын дараа дэлхийн зах зээлд тэргүүлэгчийн байр сууринд дахин гарч ирлээ. Үүнд iPhone 13 загварын өндөр борлуулалт нөлөөлсөн байна. Ялангуяа Хятадын зах зээл дэх iPhone-ий ер бусын амжилт үүнд нөлөөллөө” гэж Canalys байгууллагын шинжээч Саням Чаурашиа тайландаа бичсэн байна. Гэхдээ бүтэн жилээр нь дүгнэвэл Хятадын зах зээлд Apple гуравдугаарт эрэмбэлэгдэж, Vivo, Oppo компаниуд эхний хоёр байрыг эзэлжээ.   Эх сурвалж: CNN

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04