Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Монголын боксын холбоог ирэх дөрвөн жилд Х.Нямбаатар удирдана

Timesmn@gmail.com
2021/09/06

75 жилийн түүхтэй Монголын боксын холбооны ээлжит Бага хурал өнгөрсөн ням гаригт боллоо. Дөрвөн жил тутамд Монголын спортын холбоод ээлжит хурлаа зарлаж, өнгөрсөн хугацааныхаа ажлыг дүгнэж, тэргүүнээ  шинээр сонгодог. Боксын холбооны ээлжит Бага хуралд багш, дасгалжуулагч, тамирчид тэргүүтэй 135 төлөөлөгч оролцож 2017-2021 онд Монголын боксын холбооны ерөнхийлөгч, нарийн бичгийн даргаар ажилласан удирдах албан тушаалтнууд тайлангаа хэлэлцүүлсэн байна. Үүний дараа  Монголын топ 4 спортын нэгд багтдаг тус холбоог ирэх дөрвөн жилд удирдах тэргүүнээ сонгож, бүтэц бүрэлдэхүүнээ хэлэлцэн баталжээ.

Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монголын боксын холбооны 15 дахь Ерөнхийлөгчөөр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сонгогдож, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа, нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ц.Бат-Энх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, В.Ганзориг, н.Баянмөнх нарын таван дэд ерөнхийлөгч ажиллахаар болжээ.

 Харин Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Сайнбилэг сонгогдсон бөгөөд тэрбээр мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Ирэх дөрвөн жилд Монголын боксын холбооны удирдах зөвлөлийг 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгож, ахмадын, дасгалжуулагчдын, шүүгчдийн, тамирчдын зөвлөлүүд, гүйцэтгэх захирал, ажлын алба гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар болж байна.

Хурлын төгсгөлд Монголын боксын холбооны 15 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “дэлхийн зарим улс орнуудад Хууль зүй дотоод хэргийн сайд нь боксын холбоог тэргүүлдэг туршлагууд байдаг. Энэ саналд хэд хэдэн удаа татгалзсан хариу өгсөн. Яах аргагүй олон хүмүүс хамтран ажиллах санал тавьсан учраас хүндэтгэн хүлээж авлаа. Өнөөдөр боксын холбооны Бага хурал 135 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөлөө. Шинэ бүтэц зохион байгуулалтаа хийлээ. Таван дэд ерөнхийлөгчтэй ажиллахаар шийдвэрлэлээ.Ирэх аравдугаар сарын 22-ны өдөр Сербийн нийслэл Белград хотноо насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээнд Монголын бага тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох, бэлтгэл ажлыг хангахаас миний ажил эхэлж байна. Мэдээж хэрэг манай Боксын холбоо өөрийн гэсэн спорт заал, ордон байдаггүй, ирэх жилүүдэд хандив тусламж, улс нийслэлийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр барьж байгуулах төлөвлөсөн ажил бий. Монголын боксын холбооны  үе үеийн бүх зүтгэлтнүүддээ эрүүл, энх хамгийн сайн сайхныг хүсье. 2024 оны Парисын олимпоос Монголын боксчид төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулж, 2008 оноос хойш хүлээж байгаа олимпын алтан медалийг манай боксчид авах байх гэдэг итгэл найдвар бидэнд байгаа гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Ташрамд дурдахад Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 42.1.4-т зааснаар гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй гэж өөрчлөн баталжээ. Ингэснээр УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд спортын холбоодын удирдах зөвлөлд сонгогдож, ерөнхийлөгчөөр нь ажиллах бүрэн боломжтой  юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04