Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн ажилтнууд сургалтад хамрагдав

Timesmn@gmail.com
2021/08/30

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн ажилтнууд өнгөрөгч амралтын өдрүүдэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сургалтад хамрагдлаа.

Сургалтыг “Төгс баян хүрээ” ХХК-ийн захирал, “Баян хүрээ” сургалтын төвийн ХАБЭА-н зөвлөх, сургагч багш Х.Баянхангай удирдан явуулав. Энэхүү сургалтаар ХАБЭА-н тухай ерөнхий ойлголт, Үйлдвэрлэлийн осолд хүргэдэг аюултай хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт, Ажлын хувцас хамгаалах хэрэгслийн төрлүүд, зохистой хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгосон юм.

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн тухайд Гүйцэтгэх захирлын тушаалаар долоон хүний бүрэлдэхүүнтэй ХАБЭА-н зөвлөл болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс байгуулагдан ажиллаж байна. Сургалтын төгсгөлд нийт ажилтнуудад сертификат олгож, компанийн ажилтнуудынхаа аюулгүй ажиллагааг эрхэмлэн, ХАБЭА-н хүрээнд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамт олноо манлайлан оролцсон Гүйцэтгэх захирал Д.Банзрагчид тус сургалтын төвөөс талархал илэрхийлж, батламж гардууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04