Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцжээ

Timesmn@gmail.com
2021/08/13

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд нарын албаны хүмүүс өнөөдөр “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани  нь Засгийн газрын 2020 оны 117-р тогтоолоор байгуулагдаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн  416,1 км төмөр замын суурь бүтэц барих, эзэмших, ашиглах, тээврийн үйл ажиллагаанд оролцох зорилгоор үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна.

 Өнөөдрийн байдлаар тус компани бүтэц, зохион байгуулалтын хувьд таван хэлтэс, хоёр алба, 40 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн удирдлагын баг ажилтнуудынхаа сургалтын хэрэгцээ шаардлагыг үндэслэж, тэднийг мэргэжил ур чадвараа дээшлүүлэх боломжоор байнга ханган ажилладаг. Тун удахгүй “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт дуусах гэж байгаатай холбоотойгоор хүний нөөцийн бүрдүүлэлтэд ч бас анхааран ажиллаж байгаа талаараа компанийн төлөөлөл ТӨБЗГ-ын албаны хүмүүст мэдээлэл өглөө. Энэ үеэр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-ын “Soosung Engineering” консерциумтай хамтран зохион байгуулсан “Монгол Улсын төмөр замын салбарын чадавхыг бэхжүүлэх” сургалтад хамрагдсан инженер, техникийн болон удирдах албан тушаалтнуудад батламж гардуулан өгч, төмөр замчин залууст ажлын өндөр амжилт хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04