Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нэр дэвшигч Д.Энхбат өнөөдөр зөөврийн хайрцгаар саналаа өгнө

Timesmn@gmail.com
2021/06/08

Ерөнхийлөгчийн сонгууль маргааш буюу зургаадугаар сарын 9-нд болно.

Санал хураалтад МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байгаа. Тэгвэл өнөөдөр /2021.06.08/ зөөврийн хайрцгаар санал авч эхэллээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын хувьд коронавирусний халдвар авсан тул зөөврийн хайрцгаар өнөөдөр 14:00 цагт саналаа өгнө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журамд заасны дагуу короновируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан сонгогчид, албан үүргээ гүйцэтгэж буй сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар болсон билээ.

Иймд дээр дурдсан шалтгаантай иргэд өнөөдөр эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд байх сонгогчид зөөврийн хайрцгаар санал өгөх ба энэ тухай хүсэлтээ 2021 оны зургаадугаар сарын 1-ний дотор батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргаж өгсөн байх ёстой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/18
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/18
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал … 2026/09/16
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв 2026/09/16
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүрт… 2026/09/15
Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс … 2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүр… 2026/09/14
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудл… 2026/09/14
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж … 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… 2026/09/09
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? 2026/09/09
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04